
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Их спортод 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж, жүдо бөхийн дэлхийн шүүгч нарын чансааг олон жил тэргүүлж, олимпын шигшээ барилдааныг шүүсэн анхны монгол эмэгтэй шүүгч болж, мэргэжлийн ур чадвар, оюун ухаанаа дайчлан их спортын хөгжилд оруулж буй нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлж Төрбатын Энхцэцэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагналаа.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал