ТЭТГЭВЭР УЛС ТӨРЧДИЙН БАЯРЫН БЭЛЭГ БАЙСААР БАЙХ УУ?

2022-1-28
3825

Засгийн газар хуралдаж өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаадахлаа. Энэ сургаар хөөрхий хэдэн хөгшидийн магнайд багахан баясал тодорч суугаа байх. Гэхдээ энэ мэтээр баярын өмнө эрх баригч улс төрчид тэтгэврийн тогтолцооны асуудлыг сайжруулах, шинэчлэх шаардлагыг баярын бэлэг сэлт мэтээр түр аргацаадаг байдал үргэлжилж болохгүй.

Манай улсын иргэдийн бодит орлого буюу цалин, тэтгэвэрийн дундаж бусад оронтой харьцуулахад харьцангуй бага, худалдан авах чадварт хүрэхээргүй доогуур үнэлгээтэй байгаа. Тиймээс тэтгэврийн реформ хийх зайлшгүй шаардлага байгааг нэр бүхий улс төрчид, эдийн засагчид хэлсээр байна. Манай улсын хувьд тэтгэврийн реформ хийх шаардлагатай гэдэг асуудал сүүлийн 25 жил яригдсан ч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрчихсэн.

Манай улсын хувьд тэтгэврийн асуудал тэтгэвэр тэглэх, багахан нэмэгдэл олгох маягтай улс төрчдийн баярын бэлэг төдийхөн болж, өдөр хоног аргацаасан, хэвийн боов, бууз хуушуурны махны мөнгө мэтээр асуудал шийдэгдсээр байна. Энэ байдал хэзээ өөрчлөгдөх нь тодорхойгүй байсаар. Магадгүй улс төрчдөд энэ байдал нь ашигтай ч байж мэдэх.

Гэтэл нийт тэтгэвэрийн насны иргэдийн 80 гаруй хувь нь цалингийн доод хэмжээ 450 хан мянган төгрөгийг сардаа авч байгаа нь 30, 40 жил улсад өгсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэж байна гэхэд дэндүү гунигтай. Гуниглахгүй байхын аргагүй. Учир нь инфляци, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хэрэглээний зардал нь авч байгаа хэдэн бор юмтай нь харьцуулахад тиймхэн. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэвэр авахын тулд иргэд бүхий л насаараа даатгал төлж, улсад ажилласан болж таарах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Нөгөө талаас тэтгэврийн даатгалын сангийн шимтгэл нь сарын орлогын 17 хувьтай тэнцдэг. Хувь хүн 11.5 хувь, ажил олгогч 12.5 хувийн шимтгэл тэтгэврийн санд төлдөг. Ийм байдлаар тэтгэврийн даатгалын тогтолцооны гажуудлыг засч, шинэчлэлт хийхгүй үргэлжилбэл цаашид хүн амын насжилтын асуудал ч яригдана.

Дээрээс нь тэтгэвэрийн тогтолцоо нь хоцрогдсон. Байнга улсын төсөвт алдагдалтай байдаг. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой 16 хуулийн төсөл Улсын Их хуралд өргөн баригдаж байв. Энэ хугацаанд хуулийн төсөл өргөн барих бүрт ямар нэгэн байдлаар хуулийн төслийг хойшлуулаад байдаг.

Одоо мөрдөгдөж буй даатгалд суурилсан тэтгэврийн тогтолцоо нь ажилтанд ашиггүй, тэтгэврийн насныханд ч ашиггүй. Гэтэл удирдан зохион байгуулж буй  төр нь сүүлийн долоон жилийн хугацаанд 500 тэрбумын алдагдалтай, ашиггүй ажилласан. Үүний цаана өөр ашиг сонирхол байгаа болохоор тэтгэврийн системийг шинэчлэх хуулийн төслийг гацаанд оруулж унагаадаг гэх хардлага ч байдаг.

Угтаа бол дэлхийн ихэнхи орнууд тэтгэврийн тогтолцоондоо реформ хийж, ганц тулгуурт байдлыг халаад удаж байна. Энэ шинэчлэл нь ч үр дүнд хүрээд, төр иргэд нь тэтгэвэрийн асуудалд санаа чилээх шаардлаггүй болчихсон бэлээхэн шийдлүүд олон байгаа. Тухайлбал хувийн тэтгэврийн сан байгуулах, тэтгэвэрийг үр хойчид нь өвлүүлэх, бусад санд төвлөрүүлэх, арилжааны болон зээлийн үйлчилгээнд гаргах, бонд хувьцаа хэлбэрт шилжүүлэх гээд олон шийдлүүдийг ашиглаж байна. Яг үүнтэй ижил аргаар шийдэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал болон нэр бүхий 5 гишүүн хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьж байсан ч дэмжигдээгүй өнгөрч байсан.

Гэвч Эрх баригч нам УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн системийг шинэчилнэ гэж амлаж байсан ч хэлсэн үгнээсээ буцаж, одоо ч баярын бууз хуушуурны хачир мэт хандсаар байна.

Монголчууд хэзээ бүх насныхаа хөдөлмөрийн үр шимийг насны эцэст хүртэж, ирээдүйдээ санаа зовохгүй хөгшрөх вэ.

Б.Сугар






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.