Багш нар БШУЯ-нд шаардлага хүргүүллээ

2022-1-28
686

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо БШУ-ны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнд шаардлага хүргүүлжээ. 

Тус шаадлагад,

"Нэг: 2020 оны 12-р сард тус яамны 110 албан хаагчийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Сеүл сениорс товер ХХК ийн Сонгдо эмнэгт 26.444.000 төггрөг (хорин зургаан сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянган төгрөг)-ийн өртгөөр хийлгэжээ.

Энэ албан хаагчид дунджаар 240.400 (хоёр зуун дөчин мянга, дөрвөн зуун төгрөг) оногдож байна. Боловсрол шинжлэх ухааны яамны ажилтан, албан хаагчдынхаа эруул мэндэд анхаарсан сайн жишгийг дэмжинэ. Гэвч боловсрол, шинжлэх ухааны салбарын нийт ажилтан албан хаагчид ийм хөнгөлөлт, дэмжлэгийг хүртэж чадахгүй байгаа нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчсөн.

Иймд 2022 оны 1-р улиралд багтаан салбарын нийт багш албан хаагчдыг Сонгдо гэх мэт хувийн эмнэлэг болон 3 дахь шатлалын улсын эмнэлэгт 240.000 төгрөгөөс доошгуй өртөг бүхий эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулахыг шаардаж байна

Хоёр: 2021 оны 12-р сард яамны нэр бүхий 15 албан хаагчдад орон сууцны дэмжлэг нэрийн дор 10-40 сая төгрөг олгожээ. Эдгээр 15 албан хаагчийн Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нягтлан үзэхэд дийлэнх нь орон сууцтай болох нь тогтоогдож байгаа нь эдгээр албан хаагчдад албан тушаалын давуу байдал бий болгосон, эсвэл албан тушаалын дагуу байдлаа ашигласан гэх үндэслэлтэй.

Манай холбооны зүгээс удаа дараа тус яаманд хандан салбарын багш ажилтныг орон сууцанд хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулахыг шаардаж байсан ч шийдвэрлэж өгдөггүй байсан хэрнээ яамны албан хаагчдад давуу эрхээр олгосон нь ялгаварлан гадуурхалт бий болгож, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох нь тодорхой харагдаж байна.

Ийм учраас 2022 оны 1-р улиралд багтаан өөрийн гэх орон сууц 1000 д тус бүрд нь 10-аас доошгуй сая төгрөгийн мөнгөн тусламж олгохыг шаардаж байна

Гурав: Боловсрол, шинжлэх ухааны яамны шилэн дансыг үзэхэд 2016 оноос хойш НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас ихээхэн хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байх бөгөөд төсөл хөтөлбөрүүдийн тайлан, түүнийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байна.

Иймд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас БШУЯ-нд ирүүлсэн дэмжлэг, тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтын тайланг нэгж арга хэмжээ, төсөл хөтөлбөр бүрээр нь бичгээр гаргаж өгөхийг шаардаж байна.

Дөрөв: 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр миний бие өөрийн Фэйсбүүк хуудсаараа БШУЯ-ны Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ч.Баярмаа, н.Мөнгөнбагана, П.Нямхүү, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаяр нар яамны албан өрөөнд архи дарс өрсөн байдалтай авахуулсан зургийг нийтэлж, хариуцлага тооцохыг шаардсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд Ч.Баярмаа, Б.Энхбаяр нарт орон сууцны дэмжлэг үзүүлсэн нь ёс зүйгүй хариуцлагагүй хүмүүсийг өөгшлүүлсэн зарчимгүй үйлдэл гэж үзэж байна. Иймд дээрх нэр бүхий албан хаагчдад үзүүлсэн орон сууцны дэмжлэгээ буцаан авч, ажлаас халах арга хэмжээ авахыг шаардаж байна.

Манай холбооны зүгээс гаргаж буй дээрх шаардлагуудын хариуг 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр бичгээр өгөхийг шаардаж байгаа бөгөөд үл тоон хэрэгжүүлээгүй тохиолдолд, албан үүргээ гүйцэтгэх, хууль биелүүлэхээс татгалзаж буй үйлдэл, эс үйлдлийн чинь төлөө Таныг албан тушаалаасаа огцрох шаардлагыг тавьж, тэмцэхээ үүгээр мэдэгдье.

ЖИЧ: Хувийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд гэжээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.