Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлэл өглөө.
Тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан "Нэгдүгээр сарын 11-ээс 27-ны өдөр хүртэл нийт 674 тээврийн хэрэгсэл, 482 чингэлгээр 14.437 тонн ачаа татаад байна. Замын-Үүдээс нийт 495 машин Улаанбаатар хот болон орон нутаг руу ачаа зөөж буй. Ачаа зөөж буй жолооч нарын дийлэнх нь Замын-Үүд сумын харьяалалтай. Мөн суларсан хоосон чингэлгийг эргүүлж БНХАУ-д өгөх ажлыг сүүлийн хоёр өдөр зохион байгуулж байна.
Өмнө зогсчихсон байсан уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. Учир нь нэгдүгээр сарын 26, 27-ноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ авч эхэлсэн. Одоогоор 170 орчим тонн зэсийн баяжмал, төмрийн хүдэр гаргаад байна.
Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнэ 3-3.5 сая төгрөг болсон. Засгийн газраас гаргасан жишиг үнийн дагуу 25 тонн ачааны 600 гаруй км зам туулах үнэ нь ачааны зэргээс хамаарч 3-6 сая төгрөг байна" гэлээ