Орос улс барууны орнуудтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаа хэдий ч өөрийн байр суурь, үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно гэж ГХЯ-ны дэд сайд Сергей Вершинин мэдэгдэв.
"Бид ОХУ-ын Ерөнхийлөгчөөс эхлээд бүх түвшинд бүх асуудлаар байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Түүгээр ч барахгүй манай бодлогын онцлог нь юуны түрүүнд ил тод байдалд оршдог" гэж тэрээр сэтгүүлчтэй хийсэн ярилцлагадаа онцолжээ.
Москва яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлын улаан шугамаа үргэлж илэн далангүй тодорхойлдог гэдгийг дипломатч онцлов.