XVII жарны усан бар жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, өнөөдөр /2022.01.28/ төрийн дээд цол, одон медаль хүртээлээ. Энэ үеэр рок попын ертөнцөд 40 жил хөдөлмөрлөж, зүтгэсэн дуучин, хөгжмийн зохиогч, продюсер Б.Ангирмааг Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагналаа.
Мөн Зохиолч, сэтгүүлч Бямбын Сарантуяа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдлаа.
Түүнийг уншигчид "Сорхугтани" романы зохиолч гэдгээр нь сайн мэдэх билээ.
Тэрбээр 1973 онд Өвөрхангай аймгийн Арвайхээрт төрсөн бөгөөд 1995 онд УБДС-ийн утга зохиолын ажилтны ангийг төгсжээ. Монгол телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажиллаж байгаад 1990 оноос уран зохиол бичиж эхэлсэн аж. 

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал