АНУ-ын ESPN-ээс хэдхэн хоногийн өмнө гаргасан 2022 онд NBA-д драфтлагдах магадлалтай шилдэг 100 тоглогчийн жагсаалтад багтсан Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од эх орондоо иржээ.
Түүний хувьд АНУ руу буцах хүртлээ дээд лигт дөрвөн хожил, таван хожигдолтой наймдугаар байрт бичигдэж яваа “IHC Apes” багтай нэгдэв.
Тус баг өмнө нь “Хан-Уул Хангарьд” нэртэй байсан бөгөөд Ш.Энхийн-Од өмнөх жилүүдэд тус багт хүчин зүтгэж байсан юм.
NCAA-гийн “Дэйтон” их сургуулийн багт тоглож буй “Монгол Майк” өчигдөр дээд лигийн анхны тоглолтоо “Налайх Бизон” багийн эсрэг хийсэн бөгөөд сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байлаа.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал