Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээллээ.
Монголын тал руу гарах ачаатай чингэлгүүд энэ долоо хоногтоо дуусна. Өмнөх гарсан хоосон чингэлгүүдийг буцаах ажлууд эхэлж байна.
Өмнө зогсчихсон байсан уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. Нэгдүгээр сарын 26-27-ноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятадын тал авч эхэлсэн. Одоогоор 170 орчим тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийг гаргаад байна.
Эрээн хотод хөл хорио тогтоосон учир бараа материалыг өргөн царигийн галт тэрэгт ачих боломжгүй байна гэж албаныхан мэдээллээ.