ЕХ “Pfizer”-ын эмийг хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ

2022-1-28
574

Европын Холбоо /ЕХ/ “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг “паксловид” эмийг хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн талаар тус холбооны эмийн хяналтын байгууллага пүрэв гарагт мэдэгдлээ.

Европын Эмийн агентлагийн /EMA/ эмийн асуудал хариуцсан хороо АНУ-ын “Pfizer” эмийн компанид гарган авсан вирусний эсрэг эмийг зах зээлд нөхцөлтэйгээр нэвтрүүлэхийг зөвлөсөн гэж тус агентлагийн мэдэгдэлд дурдсан байна.

Ингэснээр “паксловид” нь ЕХ-нд “COVID-19”-ийг эмчлэх зориулалтаар ашиглах анхны дотуур ууж хэрэглэдэг эм болж байна. Урьд нь АНУ, Их Британид энэ эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн юм.

Эмийн асуудал хариуцсан хороо “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндрэх магадлалтай дор хаяж нэг эрсдэлт хүчин зүйл бүхий өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг илэрхий бууруулж буйг тогтоосон эмийн судалгаанд нарийвчилсан үнэлгээ хийсний дараа дээрх зөвшөөрлийг олгожээ.

Эмийн агентлагийн мэдээлснээр, “паксловид” ууснаас сарын дараах байдлаар өвчтөнүүдийн 0.8 хувь нь /1039 өвчтөнөөс найм нь/ 24 цагаас урт хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол плацебо уусан хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 6.3 хувьтай /1046 өвчтөнөөс 66 нь/ байжээ. Мөн эм уусан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол нөгөө бүлгийн есөн хүн нас барсан байна. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.