Корона вирус албан ёсоор бүртгэгдээгүй есөн улс

2022-1-28
2536

2019 онд БНХАУ-д Ковид19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл тус вирус дэлхийн өнцөг булан бүрт тархаж байна. Гэвч ганц ч Ковид19 вирус илрээгүй дэлхийн есөн улс байгаа аж. Энэхүү есөн улсын хоёр нь Ази тивд, долоо нь далайн орнуудад буй

Ковид19-ийн халдваргүй Азийн орнууд 

Умард Солонгос хүн амын тоогоор нь авч үзвэл, Ковид19-ийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хамгийн их хүн амтай улсад тооцогдож байна. Умард Солонгосын эрх баригчид хилээ 2020 оны нэгдүгээр сарын сүүлээр гадаадын жуулчдад хаасан билээ. Тэгвэл Өмнөд Солонгосын эх сурвалжуудын мэдээлснээр, Ковид19-ийн халдвар Умард Солонгост илэрсээр байгаа ч үүнийгээ нууцалж байгаа хэмээн үзэж байна.

Туркменистан

Албан ёсны мэдээллээр, Туркменистанд коронавирусийн халдвар илрээгүй аж. ДЭМБ-ын төлөөлөгчид 2020 оны долдугаар сард Туркменистан улсад арав хоногийн айлчлал хийсэн ба Ковид19-ийн халдварын тохиолдол нотлогдоогүй ч гэлээ амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Тус улсад коронавирусийн халдварын хохирогчид байгаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон бие даасан эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Гэсэн ч, ахмад настнуудын нас баралтын шалтгаан нь зүрхний дутагдал, харин залуучуудын хувьд уушгины хатгалгаанаас болж эндэж байгаа гэж мэдээлж байна.

Ковид19-ийн халдваргүй далайн орнууд

Науру бол өмнөд Микронезийн Номхон далайн баруун хэсэгт орших шүрэн арал бөгөөд 13.5 мянган хүн амтай. 2022 оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар Науруд коронавирусийн халдвар болон сэжигтэй тохиолдол нэг ч бүртгэгдээгүй дэлхийн цөөхөн улсуудын нэг хэвээр байна. Тус улсад Ковид19-ийн эсрэг вакцинжуулалт нэлээд идэвхтэй явагдаж байгаа юм. Нэгдүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 7,764 хүн буюу 61.7 хувь нь вакцины эхний тунд, 7,364 хүн буюу 58.5 хувь нь хоёр дахь тунд хамрагджээ.

Ниуэ

Номхон далайн өмнөд хэсэгт Ниуэ улс байдаг. Шинэ Зеландын вант улсын нэг хэсэг юм. Хоёр мянган хүн амтай. Нэгдүгээр сарын 26-ны байдлаар тус улсад коронавирусийн халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй. 2021 оны зургадугаар сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 1,202 хүн буюу 74.2 хувь нь эхний тунд, хоёр дахь тунг 1,150 хүн буюу 71.8 хувь нь хийлгэжээ.

Тувалу

Полинезийн Номхон далайн муж улс юм. Тус улс 11.2 мянган хүн амтай. Нэгдүгээр сарын 24-ний байдлаар тус улсад коронавирусийн халдварын талаар мэдээлэл бүртгэгдээгүй. 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 6,230 хүн буюу 56.3 хувь нь эхний тунд, 5,884 хүн нь буюу 53.2 хувь нь вакцины хоёр тунд хамрагджээ.

Маршалын арлууд

Маршалын арал нь Микронезийн Номхон далайн муж улс юм. Арал нь 60 мянган хүн амтай. Нэгдүгээр сарын 26-ны байдлаар тус улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй.

Вануату

Вануату бол Номхон далай дахь арлын улс. 318 мянган хүн амтай. Тус улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд коронавирусийн долоон тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барж, зургаан хүн эдгэрсэн. Харин өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байна. 2022 оны нэгдүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд эхний тунг 109,176 хүн буюу 34.2 хувь хүн, хоёр дахь тунг 69,288 хүн буюу 21.7 хувь нь хийлгэжээ.

Микронези

Микронези нь Далайн Каролин арлууд дээр байрладаг муж улс. Өнөөдрийн байдлаар тус муж улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.

Тонга

Тонга бол Полинезийн арал. 108 мянган хүн амтай. Өнөөдрийн байдлаар тус арлын улсад коронавирусийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй ба нэгдүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 74,4 мянган хүн буюу 68.8 хувь нь эхний тунд, 64,68 мянган хүн буюу 60.1 хувь хоёр дахь тунд хамрагджээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.