АН: Татвар, дарамтаа багасгачихвал иргэдэд бодит дэмжлэг болно

2022-1-28
629

Ардчилсан намын удирдлагууд  өчигдөр  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс “ Өнгөрсөн  он  МАН-ын  100 жилийн ойн түүхэн жил байсан ч  бодит байдалд  хүний эрхийг зөрчсөн, иргэдийг шүүх, цагдаагийн байгууллагаар айлган сүрдүүлсэн жил болж өнгөрлөө. АН үүний эсрэг  тууштай тэмцэж, бодит алхмууд хийж ирсэн. Цаашид ч хүний эрх, иргэдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэнэ” хэмээн мэдэгдлээ. Тэдний байр суурийг хүргэе.

М.Тулгат /АН-ын дарга/: Хүний эрхийн төлөө  хэнтэй ч тохиролцохгүй

-Эрх баригчид 290 гаруй хөшөө дурсгал барих төсвийг улсын төсөвт тусгасан байсан. Хөшөө бариад  асуудал шийдэгддэг бол хамаагүй. Гэтэл  асуудлыг шийдэх гаргалгаа нь  барилга байгууламж биш. Саяхнаас  Хөгжлийн банкны асуудал яригдаж эхэллээ. Хөгжлийн банк  нь  олон улсын зах зээлээс төсөв бүрдүүлдэг. Энэ бол буцаан төлөх том өр, зээл. Гэтэл үүнийг эрх барьж байгаа, эрх мэдэлд ойр  хэдэн хүн  авсан  нь гутамшиг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй иргэдээ дэмжихгүй байж өөрсдөдөө хуульчилсан дэмжлэг олгож байгаа нь утгагүй. Журам гаргаж, хүний эрхийг боож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаадаг тогтолцоотой улс Монголоос өөр хаана ч байхгүй. Бид хүний эрхийн төлөө хэнтэй ч тохиролцохгүй, тууштай  тэмцэнэ. Хуульд нь асуудал байгаа бол  УИХ  өөрчлөлт, шинэчлэлт хийх эрх нь бий. 

Ч.Отгочулуу /АН-ын дэд дарга/: Тэтгэвэр нэмнэ гэдэгт итгэхэд хэцүү

-МАН 2016 оноос хойш тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмнэ гэж ярьсаар ирсэн. Бодит байдалд тэтгэвэр авч байгаа иргэдийн  орлого нэмэгдэхгүй байна. Төгрөгийн ханш сул байгаа учраас худалдан авах чадвар  муу байна. 2016 онд сарын тэтгэвэр нь 190 ам.доллартай тэнцдэг байсан бол өнөөдөр 150 ам.доллартай тэнцэж байна.  Эрх баригчид амлалтдаа хүрэхгүй байгаа учир тэтгэвэр нэмнэ гэдэгт итгэхэд хэцүү.

О.Баасанхүү /АН-ын нарийн бичгийн дарга/: Бэлэг тарааж, тархи угаахаа зогсоо

-Төр, засгийн зүгээс иргэдээ дарамталсан илүү татвар, татаасуудаа багасгачихвал заавал  баяр наадмаар боов, боорцог тарааж, шоу хийх шаардлагагүй болчих юм  шүү дээ.  Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг хасчихад  болохоор байхад эрх баригчид үүнээс татгалздаг.Оффиссоо гоёж, машинаа томруулж байхын оронд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хэрэгтэй л дээ. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байгаа. Хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өгөх ёстой гэсэн атлаа  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сард 288 мянган төгрөг өгч байна.Тэтгэвэр нэмэгдүүлэх, татварын орчныг иргэдэд ээлтэй болгох мэдээж чухал асуудал. Гэвч тавгийн  боов,  хэдэн чихэр тарааж өгөөд ард иргэдийн,  тэр дотроос  ахмадуудын  тархийг угааж байна. Энэ байдлаасаа  ичих хэрэгтэй. Иргэдийн эрхийг зөрчиж, доромжилсон байдлаа  зогсоохгүй бол бид тэмцлийн  хатуу хэлбэрт шилжинэ.

 

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.