Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх 700 тэрбумын эх үүсвэрийг хаанаас хайх вэ 

2022-1-28
6375

Өнөөдөр Засгийн газар хуралдаж, үргэлжлүүлээд УИХ ээлжит бусаар чуулахаар товлоод байна. Гол нь цагаан сараас урьтаж тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлаар ийн “түргэн авсан” хэрэг. Тэтгэвэр нэмэх  асуудал гэнэт босч ирсэнгүй. УИХ-ын олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  болон Сангийн сайд Б.Жавхлан энэ асуудлыг судалж байгаа гэж ярьсаар байгаад УИХ-ын чуулганыг завсарлуулсан юм даг. Тэгэхээр тэтгэврийг ямар эх үүсвэрээр хэдэн хувиар нэмэхээ хэдийн судалчихсан, одоо албажуулах процесс л үлдсэн байх.

УИХ-ын М.Оюунчимэгийн яаран жиргэснээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоно  гэжээ. Ер нь тэтгэврийн зөрүүг арилгах амлалт МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт цагаан дээр хараар бичигдсэн байгаа. Үүн дээр  тэтгэврийг жил бүр  инфляцтай уялдуулан нэмж байх хууль бас бий. Гэхдээ МАН аль алинд хойргодуухан хандаж байгаад  “сэрж” байгаа нь энэ.

Энэхүү нэмэгдэлд 700 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоолол байгаа ажээ.  Харин энэ эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдэгт Б.Жавхлан сайд тэргүүтэн толгойгоо “гашилгаж” шийдлээ олсон байх.  УИХ 2022 оны төсвийг хэрхэн яаж тодотгох нь өнөөдөр тодорхой болно.

Гэхдээ энэ 700 тэрбумыг гаргая гэвэл боломж бий. Үүнийг жишиж харвал цар тахлын үед Эрдэнэт үйлдвэр  улсад өгдгөө өгч төрд төвлөрүүлдгээ төлөөд үлдсэн ашгаараа аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгаан дулааны төлбөрийг төлөхөд зарцуулсан 700 шахам тэрбум төгрөгтэй ойролцоо хэмжээ. Төсвийнхөө зарлагыг сайн самнаж шүүвэл нөгөө Бурхны цогцолборт 32 тэрбумыг төсөвлөсөн шиг ач холбогдол багатай, тойргийг тойглосон зарлагууд захаас аван байж таарна.

Өчигдөр АН-ын ЕНБ дарга Ч.Өнөрбаяр “Яг ийм байдлаар хөшөө дурсгал барих 212 ажлын жагсаалт байна. Үүнийг цуцлах шаардлагатай  гэж мэдэгдлээ.  Бүр нэг ноцтой мэдээлэл гэвэл хөшөө дурсгалд зориулж төсөвлөсөн  мөнгө тэтгэврийнхээс хэд дахин илүү байгаа тухай ч дуулдаж байна. Тэгэхээр эндээс тэтгэврийн нэмэгдлийн хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг хайж таарах биз.

Техник эдийн засгийн үндэслэл  /ТЭЗҮ/ нь хийгдээгүй барилга байгууламж, элдэв төсөл төсөвт суудаг. Авилгажсан төсвийн нэг шалтгаан энэ болдог. Тэгэхээр 2022 оны тэтгэврийн нэмэгдлийн хөрөнгийн нэг хэсэг энд нуугдаж байх боломжтой.

Улсын төсвийн багагүй хэсэг нь дарга нарын ямбанд зарцуулагддаг гэдгийг иргэдийн зүгээс хамгийн их шүүмжилдэг. Тухайлбал УИХ-ын гишүүд гар утас, хэвлэл захиалга гэхчлэн зардлаа төрөөс даалгадаг. Үүн дээр тойрогт ажиллах унаа машин, томилолт гээд төсвийн зарлага гарлагыг  нэмэгдүүлдэг. Иргэдийн эгдүүцэх энэ мэт шалтгаан бий.

Эдгээрээс хамгийн их эсэргүүцэлтэй тулгардаг нь тойргийн мөнгө.  Анх 10 саяас эхэлж байсан энэ мөнгө эдүгээ хэдэн тэрбумаар хэмжигдэх болтлоо өсөөд буй.  Мөнөөх л төсвийг тарааж тарамдуулдаг хүчин зүйлийн нэг нь энэ.  2022 оны тухайд УИХ-ын гишүүдэд тойргйн мөнгө  4 тэрбум төгрөг хуваарилсан гэх мэдээлэл яригддаг. Энэ бол өнгөрсөн намрын Тэрэлжийн уулзалтаас хойш тодорхой болсон мэдээлэл.  

Хэрэв энэ тооцооллоор бол 76 гишүүний тойргийн мөнгө 304 орчим тэрбум төгрөг болно.  Энэ чинь мөнөөх Засгийн газрын эрж хайж байгаа эс үүсвэр буюу тэтгэвэр нэмэхэд шаардлагтай 700 тэрбумын бараг тэн хагас нь эндээс шйдэгдэх  боломжтой гэсэн үг.  Түүнчлэн дарга нарын унаа машинаа шинэчлэх, албан өрөө тасалгааны тавилга,  техник тоног төхөөрөмж, гадаад томилолт, бүр амралт  гээд төсвөөр бол тоглоно доо.  Тэрбумтнууд төрөөс  шил шилээ харан төрсөөр л байгаа.

Энэ бүхнээс Монголын төр төсвийн хөрөнгөөр дутагдаж байгаа биш харин гараа угааж, туйлж байх шиг л харагддаг. Тийм болхоор өгье гэвэл энэ мэт тансаглалаа танаж, хэдэн хөгшдийнхөө гарыг тэнийлгэх боломж бол байнаа, байна.

 Б.Тулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.