Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх Москвагийн шаардлагад АНУ татгалзсан хариу өгчээ

2022-1-28
1214

ОХУ-ын аюулгүй байдлын баталгаа шаардсан саналын хариуг АНУ бичгээр өгчээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ, НАТО аюулгүй байдлын баталгааны талаар бичгээр хариу ирүүлснийг батлав. ОХУ энэхүү саналаа өнгөрсөн оны 12 сарын дундуур хүргүүлсэн юм.  Аюулгүй байдлын баталгаанд НАТО-г зүүн зүг тэлэхгүй байх, тухайлбал Украин  зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зарим улсыг НАТО-д элсүүлэхгүй байх зэрэг саналыг тусгасан юм. 

АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкен хэлэхдээ "НАТО нээлттэй хаалганы зарчмыг баримталдаг. Гэсэн хэдий ч  Москвагаас эвслийг зүүн тийш тэлэхгүй, Украиныг гишүүнээр элсүүлэхгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг шаардсан" гэдгийг онцолжээ.

Хэлэлцээр хийх орон зай үлдээхийн тулд АНУ Орост өгсөн хариуныхаа текстийг нийтлэх бодолгүй байгааг Блинкен тэмдэглэв. Гэсэн хэдий ч түүний мэдэгдлээс харахад уг баримт бичигт Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх байх хүсэлтийг хүлээж аваагүй бололтой.  

Блинкен лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр "Орос ямар хариу өгөхөөс шалтгаална. Бид нөхцөл байдлын аливаа өрнөл явцад  бэлэн байна" гэжээ.  Мөн тэрээр "Бид дипломат ёсыг илүүд үздэг" гэж онцлон тэмдэглэв.

Блинкен хэлэхдээ,  Оросын албаны хүмүүстэй хэлэлцээ хийсний дараа АНУ-ын дипломатуудын хэлсэн зарим санал энэхүү Вашингтоны хариуд багтсан байгаа. Тодруулбал, цөмийн зэвсгийн зохицуулалт, цэргийн сургуулилт, довтолгооны зэвсгийг байрлуулах талаар ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан гэжээ. Уг баримт бичгийн агуулгыг Украин болон НАТО-гийн холбоотон орнуудтай тохиролцсон гэж Төрийн департаментын тэргүүн онцолжээ.

"Энэ бол албан ёсны хэлэлцээний баримт бичиг биш, эдгээр нь мөн шууд санал биш, зүгээр л бид хамтдаа хамтын аюулгүй байдлыг хэрхэн бэхжүүлэх талаар зарим санааг тусгасан" гэж тэр хэлэв.

Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Оросын гол шаардлага буюу Хойд Атлантын холбоо Европт шинэ гишүүдтэй болох боломжгүй гэсэн үндсэн шаардлагыг няцаасан юм. "Бидний үзэж байгаагаар НАТО-гийн үүд хаалга нээлттэй хэвээр байгаа тул бид энэ зарчмыг баримталж байна" гэж тэр хэлжээ

Харин энэ хариу бичгийн тухайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, АНУ-аас бичгээр хариу авсны дараа ОХУ-ын ГХЯ болон бусад яамдууд  цаашид авах арга хэмжээний талаар ерөнхийлөгч Владимир Путинд санал бэлтгэж оруулах болно. гэв. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.