Туркийн өмнөд хязгаарын Анталья мужид сүүлийн 29 жилийн дотор анх удаагаа цас орсон тухай Hurriyet сонинд бичжээ. Нэгдүгээр сарын 21-нээс хойш гол төлөв буруун хойд нутгаар цасан шуурга болж байв. Цасан шуурганд Истанбул хот хамгийн ихээр нэрвэгдсэн тул мягмар гарагт оршин суугчдыг хувийн машинаа ашиглахыг хориглосон. Мөн Истанбулын нисэх буудлууд хэдэн цагийн турш хаалттай байлаа.
Гантиг тэнгисийн эрэг хавиар 50-60 см зузаан цас орж Туркийн төвийн болон өмнөд нутаг басан бүрхүүлд хучигджээ.