ОХУ Украины Донбас муж дахь салан тусгаарлагчдад зэвсэг илгээж магадгүй байна. Энэ саналыг ОХУ-ын эрх баригч намын гол гишүүдийн нэг Андрей Турчак гаргажээ.
ОХУ тэдгээр салан тусгаарлагчдад 2014 оноос хойш дэмжлэг үзүүлж байгаа юм.
NATO-д тавьсан ОХУ-ын зарим шаардлагаас АНУ татгалзсан хариуг бичгээр хүргүүлээд байна. Үүнд ОХУ ямар ч хариу өгсөн бэлтгэлтэй байгаа гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн мэдэгджээ.
ОХУ, Украины төлөөлөгчид найман цаг орчмын уулзалт хийж, ирэх долоо хоногт дахин уулзалт хийхээр санал нэгдсэн байна.