Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт ... байрны цахилгааны шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унасан харамсалтай хэрэг өчигдөр 17:40 цагийн үед гарлаа. Тухайн үед хүү лифтний эвдэрхий хаалга налж зогсож байгаад унасан байна. Аав нь нэг давхрын цахилгаан шатны хаалгаар хүүг гаргаж аваад эмнэлэгт хүргэсэн ч хүү энджээ.
Хүүхэд унасан тухай дуудлагыг Онцгой байдлын газар 17:40 цагт хүлээн авсан байна. ОБЕГ-аас "Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн автомашинаар эцэг эхийн хамт хүүг “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэж өгсөн. Хүү эмнэлэгт очсоны дараа амиа алдсан. Тус байрны цахилгаан шат ажиллахгүй засвартай байсан." гэж мэдээлжээ.
Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж байна. Лифтний хаалганд хүрэхэд сул, хүний аюулгүй байдал хангагдаагүй байсан. Лифтний засвар үйлчилгээг хэн хариуцах ёстой байсан, хаана хариуцлага алдсаныг шалгаж байна" гэлээ.