С.Эрдэнэбат: Цалингаа инфляц нөхөх хэмжээний дүнгээр нэмээд өгөөч

2022-1-27
1087

МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлаар мэдээлж байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төрийн үйлчилгээний хамгийн бага албан тушаалд хөдөлмөрлөдөг ажилтнуудыг хувийн байгууллагад гэрээт ажилтан болгох шийдвэр гарсан. Бид оны өмнөхөн энэ талаарх шаардлагыг хүргүүлсэн ба өчигдөр тогтоол гарч бидэнд хариу ирүүллээ.

Төрөх эмнэлэгт очиход 2021 оны 11-р сараас хойш цалингаа аваагүй, нийгмийн даатгалаараа зээл авах бүх эрх нь хаагдсан ажилтан ч байна.

Гагцхүү өөрийн хүсэл сонирхолд нийцүүлж, сайн дурын үндсэн дээр бусад байгууллага болон хувийн хэвшилд харьяалагдан ажиллах боломжтой гэжээ. Хэрэв ийм сонголт хийсэн тохиолдолд цалинг бууруулахгүй харин нэмнэ гэдэг тодорхойлолт гарсан. Гэхдээ энэхүү шийдвэр нь өнөөг хүртэл хөрсөн дээрээ хэрэгжихгүй байна.

Төрийн албаны ажилтнуудын цалин зарим нь өнөөг хүртэл буугаагүй байна, буусан ч ямар нэгэн урамшуулал, нэмэлтгүй зөвхөн үндсэн цалинг өгчээ. Жишээ нь цэцэрлэгийн ажилтан 40 хоног хүлээж байж 400 мянган төгрөгийн цалинг авчээ. 

Цалин хөлсийг дутуу олгодог, хоцроох асуудал их байна. Зөвхөн үндсэн цалинг олгоод үлдсэн нэмэлт, урамшууллыг хэн авав. Үүнийг тогтоож, зөрчлийг илрүүлэхгүй бол бид тэмцлийн дараагийн шатанд орохоо мэдэгдэж байна. Засаг нэг шийдвэр гаргадаг түүнийг нь хэрэгжүүлэхдээ нугалаа гаргаж ядарсан ажилтны цалингаас хумсалдгийг эсэргүүцэж байна. Нэг хүний цалинг тавихын тулд дунд нь хэд хэдэн шат дамжиж "цавчаа" хийдэг үзэгдэл байна. Тиймээс нийслэл, орон нутагт засаг захиргааны нэгжийн бүтцийг өөрчлөх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл нэг ажилтны цалинг өгөхийн тулд гурван өөр газраас бүрдүүлдэг "дампуу" системээ өөрчил. Энэ нь ч хүнд суртлыг улам нэмж байна.

Цалин тэтгэвэр нэмбэл хүнс, барааны бүтээгдэхүүний үнэ өснө гэдэг нь цалинг нэмэхгүй байх сонирхолтой улс төрчдийн тархи угаалт.

Цалингийн доод хэмжээг 546 мянган төгрөг болгож байж өнгөрсөн хугацаанд бий болсон инфляцыг нөхөх нь ээ. Цагийн хөлс 86 цент байна.  Цалингаа инфляц нөхөх хэмжээний дүнгээр нэмээд өгөөч ээ. 1,8 их наяд орчим төгрөгийг цөөн хэдэн хүмүүс Хөгжлийн банкаар дамжуулан хуваагаад иджээ. Хамгийн сүүлд төрийн албаны ажилтнуудын цалинг 2020 онд найман хувиар нэмсэн.

Цалин тэтгэвэр нэмбэл хүнс барааны бүтээгдэхүүний үнэ өснө гэдэг нь цалинг нэмэхгүй байх сонирхолтой улстөрчдийн тархи угаалт юм. Цалин хөлс нэмээгүй байхад инфляц 40-60 хувь өсчихлөө. 2020 онд цалинг найман хувь нэмснээс болоод одоогийн инфляц өссөн гэж харж болохгүй. 2015-2017 онд бараг гурван жил цалин нэмээгүй байхад инфляц бараг 50 хувьд хүрсэн.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.