Засгийн газрын ээлжит хурал өчигдөр болж, "Хөгжлийн банк"-наас олгосон зээлийн асуудлыг хэлэлцжээ. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой бүх асуудлыг АТГ-т шилжүүлэх шийвэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан аж. Энэ талаар албаны хүмүүс удахгүй мэдээлэл хийх аж.
Сонирхуулахад, Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа саяхан зарласан. Тус 26 компанид " Кью Эс Си" ХХК, " Эрэл" компани, "Бишрэлт" групп зэрэг компаниуд зарлагдсан билээ.