Өчигдөр цахим сүлжээнд сайд асан Ё.Отгонбаярын сэтгүүлчийн амь насанд заналхийлсэн агуулга бүхий зураг цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сайд асан Ё.Отгонбаярт хариуцлага тооцсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө.
МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг дэвшилтэт нам байх болно” хэмээжээ.