ТЭЗҮ-гээр нь мөнгө хийж байна гэж хардагддаг Зэс хайлуулах үйлдвэр мөрөөдлийн хязгаараас давж чадах уу

2022-1-27
2199

Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим сайд нарыг хүлээж авч ярилцсан. Энэ үеэр Ерөнхий сайд  Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт эхэлсэн талаар танилцуулж, төслийн хэлэлцээр цаашид...зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлэв.

Түүний энэ үгнээс онцлох нь зэсийн үйлдвэр. Зэсийн үйлдвэр бол үе үеийн Ерөнхий сайд нарын байнгын сэдэв болсоор олон жил өнгөрсөн ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн   улс трөчдийн үлгэр. Тиймээс итгэл үнэмшил төдийлөн төрүүлсэнгүй.

Гэхдээ хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг шиг Л.Оюун-Эрдэнийн хувьд чимээгүйхэн шиг байж байгаад барьж авсан ажлынхаа ард нь гардаг онцлог  харагдаад байгаа юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эхлүүлж, Оюутолгойд Монгол Улсын эрх ашгийг хамгаалахад хатуу  байр сууриа хамгаалж чадсан, урь унаж ус гэсэхтэй зэрэгцэн Тавантолгойн цахилгаан станцаас эхлээд олон мега төслийг хөдөлгөхөөр бэлтгэж байна.

Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зарчмын шийдвэрийг 2010 онд УИХ-ын 21 дүгээр тогтоолоор гаргасан байдаг. Дараа нь 2015 онд Засгийн газрын 247 дугаар тогтоол гарч энэ энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ.  Бүр зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулж, захирлаар нь  Х.Бадамсүрэнг томилж байв. Тухайн үед буюу 2016 оны хоёрдугаар сард Х.Бадамсүрэн “Зэс хайлуулах үйлдвэрийн ажил энэ хавар эхэзэс лнэ” гэж ярилцлага өгч байсан нь бий.

Бор-Өндөрт барихаар  төлөвлөсөн энэ үйлдвэрийн ТЭЗҮ-гээс харвал хүчин чадал нь жилд 530 мянган тонн баяжмал хайлж  125 мянган тн цэвэр зэс байхаар тусгасан гэж байв. . Харамсалтай нь тэгсхийгээд чимээ алдарсан.

Манай улсын зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээ ойрын ирээдүйд хоёр сая тонн хүрэхээр байна. Бага хүчин чадлаар зэсийн баяжмал хайлуулах ажлаа эхэлж, Монгол Улсад үйлдвэрлэж байгаа нийт зэсийн баяжмалын 50 орчим хувийг дотооддоо хайлуулах, боловсруулах боломжтой гэсэн тооцоолол байдаг.  

Зэс хайлуулах үйлдвэр барьснаар экспортод гаргаж байгаа зэсийн баяжмалын овор хэмжээ дөрөв дахин багасахаас гадна баяжмал дахь алт, мөнгө зэрэг үнэт металиа дотооддоо ялгах маш том давуу талтай болох юм.

Зэс хайлуулах үйлдвэр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахин амилж улс төрийн оноо авах хэрэгсэл болсон. Тодруулбал, тэр үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар  2017 оны гуравдугаар сард Өмнөговийн Ханбогдод зэс боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж, бараг л шавыг нь тавьж тууз хайчлах шахсан удаатай. Энэ үйлдвэр жилд “нэг” сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байв. Ийнхүү эрх баригчид ээлжлэн зэс боловсруулах үйлдвэрээр шоудаж ирсэн байдаг.

Улс төрчид ингэж худлаа ярьдаг болхоор Оюу-Эрдэнийн Оюутолгойн бүтээн байгуулалт зэсийн үйлдвэрээр үргэлжилнэ гэсэн үгэнд эргэлзэх шалтгаан болсон хэрэг.   Гэхдээ энэ талаар лйоын үеийн сайн мэдээнүүд бас бий. Үүнийг үгүйсгэж болохгүй.

2021 оны гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын исэлдсэн болон бага агуулгатай хүдрийг HL-SX-EW технологиор боловсруулж, жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг 2022 онд, тус “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалд тулгуурлан жилд 124.1 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа  гэдгээ мэдэгдсэн.  Энэ катодын зэсийн экспортоос жилд 2 тэрбум ам.долларын орлого олох боломжтой  гэсэн тооцоолол бий.

Харин хил гааль хаагдсан, цар тахлын халдвар зэрэг бодит хүчин зүйлээс шалтгаалан  ажлын явц удааширсан байхыг үгүйсгэхгүй.  

Монгол улс улбар металиар баян. Эрдэнэт, Оюутолгойгоос гадна Цагаан суварга, Хармагтай гэхчлэн том том ордууд ашиглалтаа хүлээж буй.  Шинжлэх ухаан технологийн энэ эринд зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй.  Тийм болхоор бурхны энэ хишгээ буурин дээр нь боловсруулж өртөг шингээж агуулганд нь байх алт мөнгө, молибден  зэрэг үнэт металиудаа өөрсдөө ялгаж салгаж авч үлдэж байвал Монголын эдийн засагт дусал байтугай тустай.

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.