Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгийн гэрээний төслийг хэлэлцэж дэмжжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд С.Тавинбэх мэдээлэл өглөө.
Тэрбээр “Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгээс оруулсан гэрээний төслийг хэлэлцэж дэмжлээ. Уг төсөл дэмжигдсэн учраас бид өнөөдөр Оюутолгойгийнхонтой ярьж, 16:00 цагаас Эрчим хүчний яам дээр Оюутолгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээг албажуулахаар тохироод байна” гэв.