БШУ-ы сайд Л.Энх-Амгалан сурагчдын хичээлийн хоцрогдол маш их байгааг онцоллоо. Тэрбээр "Улсын хэмжээнд 2-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд хичээлийн хоцрогдол жаран хувьтай байна. Нэгээс гуравдугаар ангийн хүүхдүүд маш их хоцрогдолтой байна гэдэг ийм дүгнэлт гарсан. Тэгэхээр одоо бид нар аль болохоор нэг өдөр ч гэсэн танхимаар илүү хичээллүүлэх ийм боломжийг судалж байна." гэлээ.