Л.Энх-Амгалан: Сургуулийг хугацаанд оруулахыг хүсвэл Цагаан сарын баярыг өргөн тэмдэглэхгүй байхыг хүсэж байна

2022-1-26
447

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хичээл хоёрдугаар сарын 14-нд 5/9 зарчмаар эхлүүлэх шийдвэр гаргасан байна. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч сурагчдын танхимын хичээл эхлэх хугацааг долоо хоногоор хойшлуулж байгаа талаар мэдээлсэн. 

Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

 -Энэ нь зөвхөн нийслэл хотод ийм зохицуулалт хийлээ. Хөдөө орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээс шалтгаалаад хэрэв ногоон бүстэй сум байх юм бол хичээл сургуулийг зуун хувь танхимаар зохион байгуулах ийм боломж байгаа гэж харж байгаа. Улсын хэмжээнд 2-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд хичээлийн хоцрогдол жаран хувьтай байна, нэгээс гуравдугаар ангийн хүүхдүүд болбол маш их хоцрогдолтой байна гэдэг ийм дүгнэлт гарсан. Тэгэхээр одоо бид нар аль болохоор нэг өдөр ч гэсэн танхимаар илүү хичээллүүлэх ийм боломжийг судалж байна. Тэгээд хоёрдугаар сарын 28-аас зуун хувь танхимаар хичээллүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар надад үүрэг болголоо. 

Сурагчдын амралтыг яагаад долоо хоногоор оношлуулж байгаа вэ гэхээр Омикроны давлагааны оргил үе ингэж таарч байгаа юм байна.  Улсын онцгой комисс болон эрдэмтдийн хийж байгаа судалгаагаар цаашдаа буурах болов уу гэсэн тийм төсөөлөлтэй байгаа. Сургууль цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг 14-нөөс эхлүүлж байна. Тиймээс Цагаан сарын баяраа өргөн  тэмдэглэмээргүй байна аа.  Энэ өвчний давлагаа ихсэх юм бол хичээл сургуулийн асуудал хойшлох  бодитой эрсдэл байна. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.