Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар цар тахлын халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан.
Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэхээр болжээ.