Ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

2022-1-26
553

Цаг уурын байгууллагаас ирэх хоёрдугаар сарын цаг агаарын төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, мөн Баян- Өлгийн ихэнх нутаг, Ховд болон Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн  орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах төлөвтэй байна.

Харин хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтрэх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна Хур тунадас Баян-Өлгийн ихэнх нутаг болон Ховдын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй.  Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэрихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байна.  Сарын эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн днд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст олон жилийн дунджаас 1-4°С-аар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн хагаст олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дундаас 1-4°С-аар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.