Т.Доржханд: Хөгжлийн банкны мөнгө хаа нэг газар барилга болоод хувирчихсан байх

2022-1-26
1114

УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Анх Хөгжлийн банкыг байгуулж байхад төсөл дээр нь ажиллаж байхад Монгол улс зээлиийн хүү өндөр байна. Тиймээс зээл өгье гэхээр болохгүй байна. Өндөр зээлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Хоёрдугаарт улс орны хөгжилд хэрэгтэй хөгжлийн санхүүжилтийг хийдэг санхүүгийн механизм байхгүй байсан. Тэгээд 2008 онд Хөгжлийн бодлого батлаад санхүүжүүлэх арга хэрэгсэл хэрэгтэй байна гээд Хөгжлийн банкыг байгуулж байсан. 

Өнөөдрийг хүртэл Хөгжлийн банкны зээлдэгчдийн нэрс гарч байсан уу маш их битүү орчинд, өмхийрсөн банк байсан нь үнэн. Битүү орчноо задалж байна. Зээл авсан этгээдүүд бүгд улс төрд байгаа, байсан нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байгаа.

Хөгжлийн банк жирийн зээлтэй харьцуулахад бага хүүтэй, их хэмжээний, урт хугацаатай зээл өгдөг. Бас нэг ЖДҮ-ийн зээл гэсэн үг. Том ЖДҮ хулгай. Цаашид яах юм бэ. Төсвөөс л мөнгө гарна шүү дээ.

Хөгжлийн банк өөрөө үнэлгээ сайтайгаар эх үүсвэрээ гаднаас татаад, зээлдэгч нартаа 7-8 хувийн хүүтэй өгдөг байя гэсэн концепцтэй. Гэтэл одоо үнэлгээ нь буурсан, актив нь хасах 53-тай банкинд хэн мөнгө өгөх вэ дээ. Тэгээд төсвөөс л мөнгө авна. Мөнгө нь байхгүй бол Засгийн газар баталгаа гаргаад өгчих, Монгол банкаа мөнгө хэвлээд өгчих гэдэг юм руу орох гээд байна. 

Хариуцлагын асуудал ярих ёстой. Банкуудад хэн мөнгө хадгалж байна вэ гэхээр дандаа төрийн мөнгө. Гэтэл иргэдийн мөнгийг байршуулаад банкууд алдаад байна. Хөгжлийн банк мөнгөө алдчихлаа. Одоо нэхэж авах ёстой. Би бол мөнгө байгаа гэж бодож байна. Хаа нэг газар барилга, бизнес болоод хувирчихсан байгаа байх. Санхүүгийн систем шинэчлэл хийхгүй бол банкууд дампуураад дууслаа.

Төрөөс банкуудаа халамжилсаар байгаад ийм түвшинд ирлээ. Одоо цэвэрлэх хэрэгтэй. Хаалгаа онгойлгоод, салхи, оруулаад, цэвэрлэж байж санхүүгийн систем зөв болно. Төрийн банкнаас эхлэх ёстой. Төрийн банк байх ёсгүй. Гэтэл одоо хүртэл байлгаад байна. Дараагийн тохиолдол Төрийн банк болчих ч юм бил үү” гэлээ.  

 
 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.