
2022 оны 1 дүгээр сарын 18-наас Техас мужид нохойгоо гадаа гинжлэхийг хориглосон байна. Тодруулбал, "Safe Outdoor Dogs Act" хэмээх хууль нь гадаа аюултай нөхцөлд орхигдож нохдыг хамгаалах зорилготой юм.
Тэд 2007 онд ч ийм хуультай байсан бөгөөд одоог хүртэл дүрэм журмаа илүү нохдод ээлтэй болгон өөрчилж байна. Ноход бол хүний хамгийн сайн найз, тийм ч учраас энэхүү хуулийн дагуу та нохойгоо хүнд гинжээр гинжлэх бус зайлшгүй тохиолдолд хамгийн багадаа 10 фут буюу 3м урттай эсвэл нохойноосоо 5 дахин илүү урттай уяагаар л уях боломжтой болсон байна. Үүнээс гадна ноход заавал үүртэй байх ёстой ба хоол хүнс, устай хангалттай байх шаардлагатай.
Beaumont Animal Control-ын Мэттью Фортенберри энэхүү хуулийг тайлбарлахдаа тэд өөрсдийн гэсэн орон зай болон хөдлөхөд хангалттай хэмжээний урт уяатай байх ёстой. Мөн уяхдаа хүзүүвчтэй байлгах шаардлагатай" гэжээ
Хууль зөрчиж байгаад баригдвал 500 доллароор торгуулах бөгөөд удаа дараа зөрчвөл хоригдож ч болзошгүй.
Нохой тэжээгчид энэхүү хуульд баяртай байгаа бөгөөд нэгэн нохой тэжээгч "Би хэдэн нохой гинжлэгдсэн байхыг харахад сэтгэл минь их өвдсөн. Тэд илүү эрх чөлөөтэй байх ёстой" хэмээжээ.