Иргэдэд тараагдаж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар мэдээлэл хийж байна
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн сонгогчдодоо нэг удаа бэлэг тараагаад өнгөрөх биш, Монгол Улсыг аймаг, нийслэл дүүргээ яаж хөгжүүлэх вэ гэдэгт илүү анхаараасай гэсэн санал иргэдээс ирж байгаа. Мөнгө, эд зүйл тараах нь нийгэмд сөрөг үр дагавартай. Ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход маш их саад тотгор болдог. Тиймээс УИХ-ын гишүүд бид Сонгуулийн хуулиа боловсронгуй болгож, улс орныхоо хөгжлийн зөв голдрилд ороход шийдэл гаргаж ажиллах ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Доржханд бид хоёр Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулах санал гаргаж байна. Бусад улстөрчдөө бид хоёртой нэгдээч гэж уриалж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, Боов тараадаг, эд өлгийн зүйл тараадаг санал худалдаж авдаг зүйл хавтгайрлаа. Төсөвт хавтгайруулсаг бодлогын асуудал хэвээрээ байна. 3хүний 2 нь ажилгүй байгаа ядуу иргэддээ цагаан сараар нь боов тараадаг гурил тараадаг ийм зүйлийг бид хязгаарлахгүй бол болохгүй нь ээ. Бодлого нь буруу байна.
Одоогийн хуулиар иргэдэд юм тарааж болно гэдэг зохицуулалт байгаа. Тийм учраас 2 жилийн дараа сонгууль болно. Тиймээс үүнээс өмнө цагаан сараар амжуулаад юмаа тарааж аваад эцэст нь саналаа авна гэсэн ийм байдлаар хандаж байгаа нь буруу байна. Үүн дээр хуулийн хязгаарлалт хийе гэж үзэж байна. УИХ-ын гишүүн болсон 4 жилийн хугацаанд ямар нэгэн эд өлгийн зүйл тараахгүй. Хэрэв тараавал дахин сонгогдох эрхгүй болно. Мөн эрүүгийн хариуцлага хүлээх болно гэдэг зохицуулалтыг оруулж өгөх хэрэгтэй байна. Үүнд саналаа нэгтгээд хаврын чуулганаар оруулж өгнө. Тогтолцооны өөрчлөлт чухал. Тииймээс сонгуулийн тогтолцоог өөрчилье гэдэг гэдэг асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хандана.
УИХ-ын гишүүд дэмжих байх гэж найдаж байна. Яаралтай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. боов тараадаг биш бодлого ярьдаг парламентийн тогтолцоотой баймаар байна.