Бэлэг тараахыг хориглох зохицуулалтыг сонгуулийн хуульд оруулахаар болжээ

2022-1-26
676

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүд иргэдэд гарын бэлэг тарааж буй байдлыг эсэргүүцэж байгаагаа илэрийлсэн юм. УИХ-ын дэд дарга М.Одонтуяа "УИХ-ын гишүүд иргэдэд бэлэг тарааж байгааг олон нийт шүүмжилж байна. "Нэг удаа бэлэг тарааж нэг хүний асуудлыг шийдэх бус нийтийн эрх ашгийн төлөө бидний тэтгэврийг нэмээч, агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийн асуудлаа шийдээч, өрхийн бизнесийг дэмжээч, хавдрын эсрэг үйл ажиллагаануудаа эрчимжүүлээч, эмнэлэг, сургуулиа бариач" гэж иргэд ярьж байна. Сонгогчдын боловсрол ингэж дээшлэчихээд байхад бид шийдэл гаргахгүй байж болохгүй. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Цагаан сараар иргэддээ хэвийн боов, гурил тараадаг байдлыг өөрчлөхгүй бол болохгүй. Энэ бол бодлого буруу байгаагийн шинж. УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт явуулах өдөр хүртэл бэлэг тарахаыг хориглохоор заасан байдаг. Бусад үед нь бэлэг тараах нь нээлттэй учраас гишүүд Цагаан сарыг угтаж бэлгээ тарааж байна. 2024 оны сонгуулиас өмнө дахиад хоёр Цагаан сар байна. Тиймээс бэлэг тарааж дахин сонгогдохыг хүссэн улстөрчид бэлгээ тараасаар л байгаа юм. Үүнийг болиулж, бүх цаг үед бэлэг тараахыг хориглох, тараасан тохиолдолд нэр дэвшихийг хориглох, хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байна. Энэ зохицуулалтыг бүх шатны сонгуулийн хуульд оруулах саналтай байгаа. Төслөө хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлнэ. Боов тараадаг биш бодлого ярьдаг парламенттай баймаар байна. Бидний боловсруулж буй төслийг олон гишүүн дэмжинэ гэдэгт итгэж байна" гэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.