Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээ өчигдөр хийгдэж ажил эхэлсэн. Тэгвэл Оюу толгойн гэрээг хийхэд Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр өөрийн цахим хаягаар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр:
"Оюу толгой төсөл шиг энэ том үйлсийг ганц хүн, ганц нам, ганц далайлтаар бүтээнэ гэж үгүй. Дутууг гүйцээж, дундуурыг дүүргэсэн дүү нартаа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газрын сайд нар, УИХ-ын эрхэм гишүүд, Оюу толгойд ажиллаж буй бүх хүмүүст гүн талархал илэрхийлъе. Монгол Улс маань мандан бадраг" гэжээ.