
МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотыг зорилоо.
Уг тулаан хоёрдугаар сарын 20 нд болох бөгөөд Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаан юм. МУГТ Э.Цэндбаатар өмнө нь хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны азийн залуучуудын аваргийн бүсийг авч байсан юм.
Харин өнгөрсөн оны 12 сард 2 дахь тулаанаа амжилттай хийж мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа билээ.
Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын 2 дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал