Л.Оюун-Эрдэнийн авилгын эсрэг амбиц алгуурхан замхарч байна

2022-1-26
2345

Авилгын индексээрээ 111-д эрэмбэлэгдэж байсан Монгол Улс нэг байраар урагшилж 110-р байранд  бичигдсэн тухай мэдээлэл өчигдөр гарлаа. Чамлахаас чанга атга гэгчээр ухраагүй урагшилсанд талархъя.   Өнгөрсөн зун наадмаас өмнөхөн  Засгийн газар Авилгын эсрэг ажлын хэсэг байгуулж, ХЗДХ-ийн сайдаараа ахлуулж байв. Тэр цагаас хойших хагас жилийн хугацаанд  тус хорооны хийсэн ажлын үр дүн нэг иймэрхүү янзаар илэрхийлэгдэж байгаа нь энэ байх. Гэхдээ хэрэв иймэрхүү хурдаар багцаалж тооцвол авилгагүй улс болтол дахиад хэдэн арван жилийн хугацаа хэрэгтэй юм шиг байна.

Авилгын эсрэг ажлын хэсгийнхний эхний ээлжийн зорилго гэвэл энэ индексийг 100-ын дотор оруулах буюу хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх хэмжээнд хүргэх явдал юм.

Авилгын эсрэг ажиллагааг МАН тэргүүлэх зорилтоо гэж тунхаглаж, 30 дугаар Их хурлаараа   намын дүрэмдээ өөрчлөлт оруулж хэрэв авилгын хэрэгт орооцолдсон бол намаас хасах заалт оруулсан. Мөн тус Их хурал дээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, намын генсек Д.Амарбаясгалан нар энэ сэдвийг онцолж, ер нь МАН бүхий л эд эсээрээ авилгын эсрэг байгаагаа харуулсан.

Гэвч авилгатай зарласан дайны уухай нь сонсогдоод байхаас утаа нь нэг л харагдаж өгөхгүй байна.  Байсхийж байгаад л авилгын хэргээр баривчлалаа саатууллаа, нэгжлээ, их  хэмжээний мөнгө төгрөг хурааж авлаа гэдэг ч тэгсхийгээд замхарч, зарим нь бүр мартагдах дээрээ хүрч байгаа учраас  ингэж хэлэхээс өөр арга алга.

Үүний хамгийн сүүлийн жишээ нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Дотоод аудитын газрын дарга Ж.Пунцагийг 48 цаг саатуулаад  сулласан явдал. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “спорт загасчлалтай” зүйрлэж энэ нь өөрөө авилгын бас нэг хэлбэр гэдгийг хэлсэн.  Энэ Пунцаг гэгч нь Гадаадын иргэн харьяатын газар ажиллаж байхдаа Хятад иргэдээс авилга авч энэ хэргээрээ шүүхээс ял шийтгүүлж байсан нэгэн гэдгийг УИХ-ын гишүүд хүртэл нотолж байв. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дотны найз гэдгийг эх сурвалжууд онцолж байгаа юм. Гэхдээ Ж.Пунцагт  хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэдгийг АТГ-аас мэдээлсэн.  Түүний хэрэг хэзээ хэрхэн шийдэгдэх нь Ерөнхий сайдын авилгатай тэмцэх  зориг хүслийг ямар нэг хэмжээгээр илэрхийлэх байх гэж хүлээе.

Өнгөрсөн намраас эхлээд бараг өдөр бүр л авилгын хэргээр хэн нэгэн албан тушаалтныг баривчилж  байсан ч тэгсхийгээд сулладаг. Ингэхдээ АТГ буруутай гэдгийг нь хэлдэг, үргэлжлүүлэн шалгана гэдэг.  Гэсэн ч түүнээс хойш бараг хагас жил шахам хугацаа өнгөрч байхад мөнөөх баривчлагдагчдаас нэг нь ч хариуцлага хүлээлгүй өдийг хүрч байна.

Авилгын хэрэгт оноох хариуцлагыг чангатгах заалтыг зохих хуулинд оруулах тухай аль халуун зунаар ярьж эхэлсэн ч одоогоор хэрэгжиж биежсэн юм алга.

Хөгжлийн банкнаас ар өврийн хаалгаар авсан өдий төдий тэрбум төгрөгийн зээлээ төлөхгүй  ороолж яваа 26 компанийг ил зарлаж шүүхэд хандаад байгаа. Хөгжлийн банк хөгжүүлдэг бус улс төр бизнесийн бүлэглэлийнхнийг хөлжүүлдэг банк болсон гэдгийг  иргэд хэлж байна.  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хөгжлийн банкны зээлийг тодотгож “Монгол Улс бүрэн авлигажсан, ядуу улс орны нэгд орсон. Бид бүх системийн авилгад идэгдсэн” гэжээ.

Ам ажил хоёр зөрөхийн халуун жишээг МАН харуулсаар ирсэн. Үүний нэг тодорхой жишээ  нь авлагчидтай хийх тэмцэл болж магадгүй. Яагаад гэвэл, анх эхэлж дээр доргүй чанга дуугарсан шигээ авилгын эсрэг байж чадсангүй. Авилгатай тэмцэх амлалт зугуухан замхарч,  хэн ч ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Хариуцлага тооцсон ганц нэгнээ өөрсдөдөө зориулсан хялбаршуулсан нөхцөлөөр торгоод толгойг нь илээд явуулна билээ.

Үүнийг авилгатай тэмцэж байна гэж харахгүй. Монголын нийгэм Ерөнхий сайдаас ярьсан шигээ авилгатай тэмцэхийг харж хүлээсээр байгаа. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.