
Туркийн шүүхээс нэрт сэтгүүлч Седеф Кабасыг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг доромжилсон хэрэгт холбогдуулан баривчилж, шүүх хурал болтол шоронд хорих шийдвэр гаргасны зэрэгцээ олон арван мянган хүнийг ялласан байна. Цагдаа нар Кабасыг Бямба гаригийн өглөө баривчилжээ. Түүнийг тус хотын төв шүүхэд шилжүүлэхээс өмнө Истанбул хотын цагдаагийн төв хэлтэст аваачсан байна.
Эрдоганыг доромжилсон гэх зүйр үг нь тус улсын ордонтой хамааралтай байжээ. Кабас сөрөг хүчний телевизийн суваг болон өөрийн твиттер хуудастаа нэгэн зэрэг тус зүйр үгийг түгээж, засгийн газрын албан тушаалтнуудын зэмлэлийг хүлээсэн аж.
Сэтгүүлч Седеф Кабасыг "Үхэр Ордонд орж ирээд хаан болдоггүй, харин Ордон малын хашаа болдог" гэсэнд Эрдаганыг доромжилсон гэгдэн шоронд оржээ. Энэ нь тэдний зүйр үг юм байна.