"ВА. 2" буюу  "STEALTH OMICRON": Коронавирусын шинэ хувилбар гарч ирэв үү

2022-1-25
15618

Дэлхийн зарим эрдэмтэд коронавирусын Омиркон хувилбараар цар тахал дуусна гэсэн  өөдрөг хүлээлттэй байсан. Гэвч бас өөр нэг хувилбарын тухай мэдээлэл түгэж эхлээд байна.

Шинэ омгийн  хувилбарыг "BA.2" гэж нэрлэсэн. Мөн бас  "Stealth Omicron" /Нууцлагдмал омиркон/ гэж нэрлэсэн нь бас байна. Үүнийг 2021 оны 1-р сарын 14-нд Шведийн Упсала хотын Эрдмийн лабораторид нээж олсон гэх мэдээлэл байна. Эрдэмтэд энэ нь анхны омогоос илүү халдвартай байж магадгүй гэж эмээж байна. Гэсэн хэдий ч дүгнэлт гаргахын тулд илүү нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна. 

Гэхдээ энэ нь бие даасан шинэ хувилбар мөн үү, биш үү гэдэг нь бас эрэлзээтэй. Юу гэвэл, B.1.1.529 гэж нэрлэдэг Omicron нь ДЭМБ-ын мэдээлснээр BA.1, BA.2, BA.3 гэсэн гурван үндсэн дэд бүтэцтэй гэдгийг тогтоосон гэжээ. Өнөөг хүртэл ДЭМБ-ын тооцоолсноор Омикроны бүх тохиолдлын дийлэнх хувийг BA.1 давамгайлж ирсэн. Үүнээс харвал одоо дэлхий дахинд тархаад байгаа Омирконы нэг дэд бүтэц бүхий мутац гэж ойлгогдохоор байгаа юм. 

Одоогоор Omicron-ийн BA.1, BA.2, BA.3 гэсэн гурван дэд хувилбарыг тодорхойлсон. Дэлхий даяар BA.1 нь Omicron тохиолдлын ихэнх хувийг эзэлдэг. Гэсэн хэдий ч Дани улсад BA.2 газар авч   бүх Omicron тохиолдлын бараг тал хувийг эзэлж байгаа юм байна.

Тус улсын нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлснээр Норвегид дэд хувилбарын тоо нэмэгдсээр байна. BA.2-ын тохиолдол 1-р сарын 4-ний байдлаар долоо бүртгэгдэж байсан бол 1-р сарын 19-ний байдлаар 611  болжээ.

BA.1 гэгддэг омикроны анхны хувилбарыг эрүүл мэндийн ажилтнууд маш халдвартай гэж үздэг ч дэд хувилбар нь илүү халдвартай байж магадгүй гэж судлаачид үзэж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр өчигдөр буюу энэ сарын 24-ний байдлаар BA.2 хувилбар дэлхийн 40 оронд тархсан гэх мэдээлэл байна. 

Үүнийг цааш тодруулбал, BA.2 дэд хувилбар нь Дани улсад 52 дахь долоо хоногт нийт covid-19 тохиолдлын 20%-ийг эзэлж, 2-р долоо хоногт ойролцоогоор 45% болж өссөн байна. Мөн хугацаанд BA.1-ийн харьцангуй давтамж буурсан байна.

Харин бусад улс орнуудад мөн BA.2 тохиолдлын өсөлт ажиглагдаж байна. Жишээ нь: Их Британи, Норвеги, Швед гэхчлэн. Гэхдээ тэдний тооны өсөлт Данитай ижил түвшинд хүрээгүй бололтой.

BA.1 ба BA.2 нь хамгийн чухал хэсгүүдийн мутацийн хувьд олон ялгаатай байна гэжээ.  Ийм ялгаа нь халдварлах байдал, вакцины үр нөлөө эсвэл өвчин хүндрэх  зэрэг өөр өөр шинж чанар, үр дагаварт хүргэдэг. Одоогоор BA.1 болон BA.2 нь өөр өөр шинж чанартай эсэх талаар тодорхой  мэдээлэл байхгүй байгаа ч Statens Serum Institut (SSI) энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгахаар ажиллаж байна.

Анхан шатны шинжилгээгээр BA.2-ын өвчилж эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо BA.1-тэй харьцуулахад онцын ялгаагүй байна. Халдварын  байдал, вакцины үр нөлөөний талаархи дүн шинжилгээ., эсрэг бие саармагжуулах судалгаа явуулах оролдлого үргэлжилж байна. Вакцинууд нь BA.2-ийн халдварын үед хүнд хэлбэрээр  өвчлөхийн  эсрэг үр дүнтэй байх төлөвтэй байна гэжээ.

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг баасан гарагт BA.2-ыг шалгаж буй хувилбар гэж тодорхойлсон бөгөөд одоогийн тохиолдлын түвшин маш бага байна гэжээ. Цаашид дүн шинжилгээ хийх болно гэж тус агентлаг мэдэгдэв.

Мөн "Омикроны BA.2 дэд удамшлын 53 дарааллыг Их Британид тодорхойлсон" гэж мэдэгдэлд дурджээ.

UKHSA-ийн ослын асуудал хариуцсан захирал, доктор Мира Чанд хэлэхдээ "Вирусын мөн чанар нь хувьсан өөрчлөгдөж, мутацид ордог тул цар тахал үргэлжлэх тусам шинэ хувилбарууд гарч ирнэ  гэж бид хүлээх болно."  гэжээ

Эх сурвалж: https://en.ssi.dk/https://healthy.24tv.ua/ болон бусад 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.