НАТО Зүүн Европ дахь оролцоогоо идэвхжүүлж байна

2022-1-25
1206

Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас НАТО Зүүн Европ руу хөлөг онгоц, нисэх онгоц илгээнэ

Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НАТО Зүүн Европ дахь цэргийн оролцоогоо өргөтгаж байна. Тус эвслийн гишүүн орнууд дорно зүг рүү усан онгоц, нисэх онгоц шилжүүлж байна гэж  НАТО цахим хуудсанд мэдээлсэн байна.
"НАТО-гийн холбоотнууд Зүүн Европ дахь бүс нутгуудад зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулж, нэмэлт хөлөг онгоц, байлдааны онгоц илгээж байгаа нь Орос Украин болон түүний эргэн тойронд цэргийн хүчээ үргэлжлүүлэн нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор  урьдчилан сэргийлэх болон хамгаалалтыг бэхжүүлж байна" гэж мэдэгджээ.
Тухайлбал, Умард Атлантын эвслийн орнууд:
-Дани: Балтийн тэнгис рүү фрегат хөлөг онгц болон Литва руу дөрвөн F-16 сөнөөгч онгоц илгээж байна;
-Испани:  мөн хөлөг онгоц илгээж, Болгар руу сөнөөгч  нисэх онгоц явуулахаар төлөвлөж байна;
-Франц: Румынд хүчний ангиудаа шилжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн;
-Нидерланд: хоёр F-35 сөнөөгч онгоцыг Болгар руу илгээж, хөлөг онгоц болон хуурай замын хүчнийг бэлэн байдалд оруулав;
- АНУ: эвслийн зүүн жигүүрт цэргийн хүчээ өргөжүүлэх боломжийг судалж байна.
Сүүлийн саруудад барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Москва Украинд "түрэмгийлэл" хийхээр бэлтгэж байгаа талаар улам бүр бичих болсон. Оросын тал үүнийг удаа дараа няцааж, ийм мэдэгдлийг Хойд Атлантын эвсэл цэргээ хилийн ойролцоо байгуулахад ашиглаж байгааг онцолсон юм.

Өмнөх долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт амжилтгүй болсонтой зэрэгцэн АНУ Украинд зэвсэг нийлүүлэх ажиллагаагаа идэвхжүүлсэн бөгөөд Байден нэмж 200 сая долларын тусламжийг Киевт үзүүлэхээр боллоо.  Түүнчлэн Британи Украинаас дипломатууд болон иргэдээ татан авахаа мэдэгдсэн нь тэнд ямар нэг  таагүй зүйл болох гэж байна гэсэн ойлголтыг тлүү итгэл үнэмшилтэй болгож орхив бололтой.

ОХУ-ын хувьд Алс Дорнод дахь цэргийн анги нэгтгэлүүдээ татаж Белоруст төвлөрүүлсэн нь Орос Украин руу дайрах гэж байна гэсэн  таамаглалыг  улам бэхжүүлж өглөө. 

Украины Ерөнхийлөгч Зеленский гадаад тагнуулын өдрөөр  хийсэн уулзалт дээрээ "Өнөөдөр манай улс нэн аюултай аюул заналхийлэлтэй тулаад байна.  Ялангуяа бидний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эв нэгдэлд заналхийлж байна. Энэ шийдвэрлэх үед үр дүнтэй тагнуулын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг" хэмээн тэмдэглэжээ. 

Болж буй үйл явдлын өрнөлтэй холбоотойгоор Путин Оросын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна гэж Песков мэдэгдэв
НАТО болон НАТО-гийн орнуудын төлөөлөгчдийн бидэнд туйлын таагүй хандсан мэдэгдлийг   уншсан. Энэ бол оршин байгаа бодит байдал юм. Манай төрийн тэргүүн зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд, манай улсын гадаад бодлогыг тодорхойлдог хүний ​​хувьд улс орныхоо аюулгүй байдлыг зохих түвшинд хангаж, бидний ашиг сонирхлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээг авч байна" гэж Песков хэлээд Аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөх, яриа хэлэлцээ хийх санаачлага нь Оросынх  байсан гэдгийг тэрээр тодотгожээ. 

Сануулахад ОХУ-ын зүгээс НАТО-гоос аюулгүй байдлын баталгаа шаардаж байгаа бөгөөд энэ хүрээнд НАТО-г зүүн тийш хил хязгаараа тэлэхгүй байх, өөргөөр хэлбэл Украин, Гүржийг тус эвсэлд элсүүлэхгүй байх,  хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан холбоотон орнуудтай цэргийн ямар нэг хамтын ажиллагаа  явуулахгүй байх, НАТО-г 1997 оны өмнөх хил хязгаартаа эргэн очих зэрэг санал тавьж энэ асуудлаар хэлэлцээ хийсэн ч  үр дүнд хүрэхгүй байгаа юм. Мөн дээрх саналуудынхаа хариуг Кремель бичгээр авахыг шаардаж байгаа ч одоог болтол өгөөгүй байна. 

Энэ тухайд Д.Песков ""Бид энэ долоо хоногт ирээдүйд ийм хурцадмал нөхцөл байдлаас зайлсхийхэд туслах зорилготой саналынхаа хариуг бичгээр авна гэж найдаж байна" гэж хэлжээ. 

Эх сурвалж: Риа новости болон бусад






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.