2021 оны төсвийн орлого 14.2 их наяд төгрөгийг эрх баригчид юунд зарцуулав...

2022-1-25
1425

2021 он Монгол Улсын хувьд  цар тахлын жинхэнэ халуурал нүүрлэсэн жил байлаа. Энэ хугацаанд хоёр ч удаа хатуу хөл хорио тогтоож,  халдвар хөдөө хотгүй хавтгайрсан, хил гааль хаагдсан гээд олон таагүй хүчин зүйлийн дарамт шахалтад байв. Тэдгээрийн зарим нь одоо ч идэвхтэй үргэлжилсэн хэвээр байна. Хил хаалттай, экспортын гол эрдэс болох нүүрс, зэсийн баяжмалын экспорт зогссон байдалтай байна.  Бүр тодруулж харвал  Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг ганц нэгхэн боомтоор өдөрт 100 орчим чингэлэг нүүрс экспортонд гарч байгаа бол зэсийн баяжмалын экспорт өнгөрөгч оны 11 дүгээр сарын сүүлчээс эхлэн өнөөг хүртэл таг зогссон байдалтай байна. Одоогийн байдлаар гэхэд 200 сая ам доллар буюу 600 шахам тэрбум төгрөгийн баяжмалаа гаргаж чадахгүй агуулахад хадгалагдаж байна.

Гаднаас Монгол руу чиглэх ногоон мөнгөний урсгалыг үндсэндээ нүүрс, зэсийн баяжмал хоёр л бүрдүүлэг ч  өнөөгийн бодит бодит байдал нэг иймэрхүү байна.

2021 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого жилийн эцсийн гүйцэтгэлээр 14,255.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3,853.3 тэрбум төгрөг буюу 37 хувиар өсжээ.  Бас ч гэж муу үзүүлэлт биш байна. Хэдийгээр хүндрэлтэй цаг үе байсан ч 14.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэдэг нэг талаасаа амжилт гэж тодотгож болмоор.  Үүний 4,1 их наяд төгрөгийг эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлжээ.

Төсөвт төвлөрсөн 14.2 их наяд төгрөгийг бага гэж харах шалтгаан байхгүй. Хэдхэн жилийн өмнө улсын төсвийн орлого тэрбум гэдэг тоогоор хэмжигдэж байсныг мартаагүй байх.  Гэхдээ хэрэв бодит үр дүнтэй  шударга зарцуулж чадвал хөрөнгө мөнгө багаддаггүй гэдгийн бодит жишээнүүд бий.

Харин өнгөрсөн жилийн энэ 14.2 их наяд төгрөгөөс бодит юу үлдэв гэдгийг иргэд нэхэх шаардах эрхтэй. Төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалт юу билээ гээд харах гэхээр санаанд буух юм бараг алга. Төсвийн хөрөнгөөр байтугай олон улсын зээл тусламжаар хэрэгжих Дарханы замаас эхлээд бэлэн санхүүжилттэй ажлаа дуусгаж чадахгүй  сунжирсаар байгаа.  

2021 оны төсөв үндсэндээ өнөөх л сургууль цэцэрлэг, соёлын төв, гэхчлэн тойрог руу тарамдаж тараагддаг хуучин жимээрээ урссан.  Бүтээн байгуулж чадаагүй юмаа гэхэд хурааж хуримтлуулсан нь бас юу билээ гэдгээ эрх баригчид ард түмэндээ хэлж мэдээлэх ёстой.

2021 оны төсвийг баталж байх үеэр Төсвийн тогтворжуулалтын санд 2021 оны төсвийн жилд 612,8 тэрбум төгрөгийн, мөн Ирээдүйн өв санд 2021 оны төсвийн жилд 1,062,430.0 сая төгрөгийн хөрөнгө хуримтлуулахаар төсвийн хуульд дурайж байгаа. Үүнийгээ хангасан уу, үрээд дууссан уу гэдгийг иргэд  мэдэх эрхтэй.  

Ковид гэдэг халхавчны цаана улсын төсөв юунд хэрхэн зарцуулагдаж байгааг тодорхой болгох шаардлага байна.

Төсвийн орлогыг томоохон стратенийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт төсөлд түлхүү хуваарилж санхүүгийн хүчийг төвлөрүүлж чадалгүй 30жил тойрог руу урсгаж байна. Товчхондоо бол төсвийг тарамдуулагч хүчин зүйл нь сонгуулийн тогтолцоо болж байгааг  эдийн засагчид хэлдэг. Иймээс холимог буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулж ирэхийг ярьсаар л байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн тодоой хувийг намын жагсаалтаар  оруулж ирэх нь тойрог руу тарамддаг хөрөнгийг бага ч гэсэн төвлөрүүлж томоохон бүтээн байгуулалтад зориулах боломжтой гэж харж байгаа юм.

Монголд төсвийн зарцуулалт үндсэндээ хараа хяналтгүй, гүйцэтгэлийг нь эргэж тооцох тодорхой механизм алга. Ийм байхад төсвөөс тэрбумтнууд төрсөөр л байх болно.  Иймд төсвийн зарцуулалтад ард түмний хараа хяналтыг  хангах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Энэ хүрээндээ одоо  2021 оны төсвийн орлого 14.2 их наяд төгрөгийн зарцуулалтыг эрх баригчдаас шаардая.

 Г.Учрал






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.