Төвийн мэргэжилтнүүд Wolters Kluwer компаний Монгол улс хариуцсан ажилтан Ginger Chang, сургагч багш Н.Сувд нартай хамтран Цахим платформын хэрэглээний байдалд хийсэн дүн шинжилгээ, “UpToDate”-ийг оношилгоо, эмчилгээнд ашиглах, бүртгүүлэх аргачлал, Оношилгооны алгоритм, лабораторийн шинжилгээний үзүүлтэд дүн шинжилгээ хийх зэрэг сэдвүүдээр ээлжит сургалтыг 2021 оны 11 сарын 29-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим сургалтад бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 455 гаруй хүн хамрагдлаа.