Шинэ Зеландын Ерөнхий сайд COVID-19 дэгдэлтийн улмаас хуримаа цуцаллаа

2022-1-25
947

 Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн омикрон хувилбарын дэгдэлтээс шалтгаалан улс орондоо шинэ  хязгаарлалт тогтоосон тухай зарласныхаа дараа өөрийн хуримаа цуцалжээ.

Шинэ журмын дагуу аливаа бүх нийтийн арга хэмжээнд бүгд вакцин хийлгэсэн бол 100-аас илүүгүй, харин вакцинжуулалтын гэрчилгээгүй бол 25-аас олонгүй хүн цугларах боломжтой. Үүнээс гадна дэлгүүр, сургууль, нийтийн тээвэрт амны хаалт заавал зүүх болж байна.

Одоогийн байдлаар Шинэ Зеландад ковид-19-ийн халдварын 15,104 тохиолдол бүртгэгдэж, коронавирусын улмаас 52 хүн нас баржээ.

Ерөнхий сайд хатагтай  Жакинда Ардерн  телевизийн хөтлөгч Кларк Гэйфордтой гэрлэх товоо түр хойшлуулж байгаагаа Ням гарагт хэвлэлийнхэнд  мэдэгджээ.

"Халдварт тахлын таагүй үр нөлөөг амсч байгаа мянга мянган  Шинэ Зеландчуудаас ялгарах зүйл надад огтхон ч үгүй гэж хэлэхээс айхгүй байна. Хамгийн гол нь хайртай хүмүүсээ хүнд өвчтэй байхад нь тэдэнтэй хамт байх боломжгүй байгаа нь энэ цаг үед надад  тохиолдож байгаа зүйлүүдээс хамгийн гунигтай нь байна." гэж  Ерөнхий сайд хэлжээ. 

Хязгаарлалтын шинэ журам орон нутгийн цагаар ням гарагийн шөнө дундаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд  энэ нь омикрон хувилбараар нэг дор халдварласан есөн тохиолдлоос үүдэлтэй. Цар тахлын эхэн үеэс Шинэ Зеландын эрх баригчид тус улсыг гадаад ертөнцөөс тусгаарлахыг хичээж, тухайлбал Европын орнуудаас хамаагүй цөөн тооны халдварын эсрэг хатуу хариу арга хэмжээ авч байгаа нь энэ.

Окландад болсон хуриманд оролцсон гэр бүл Саут-Айлендад буцаж ирэхдээ гэр бүлээрээ омирконоор өвчилсөн нь тодорхой болж, шинжилгээ эерэг гарсан байна. Тэдний нисч явсан онгоцны багийн гишүүд мөн халдвар авсан байна. Албаны хүмүүсийн үзэж байгаагаар энэ тохиолдолд халдварын түвшин маш өндөр байх магадлалтай гэж байна.

Одоо танхимд зохион байгуулагдах бүх арга хэмжээнд 100 хүн бүрэн вакцин хийлгэсэн байх хязгаар тогтоогоод байгаа бөгөөд хэрэв оролцогчид вакцинжуулалтын паспортоо биедээ авч явахгүй бол 25 болж буурна. Энэ нь биеийн тамирын заал, хуриманд ч хамаатай.

Шинэ Зеланд улс тахал эхэлснээс хойш нас барагсдын тоог хамгийн бага хэмжээнд байлгахын тулд хатуу хязгаарлалт хийж байна. Тус улс хилээ хаасан дэлхийн хамгийн анхны улсуудын нэг бөгөөд үүнийхээ ачаар өвчний эхэн үеийн дэгдэлтийг дарж чадсан юм. 

Зарим мэдээллээр Шинэ Зеландын 12-аас дээш насны хүн амын 94 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагдсан бөгөөд нэмэлт вакцин хийлгэх эрхтэй хүмүүсийн 56 хувь нь мөн вакциндаа  хамрагджээ.

Өнгөрсөн жил Шинэ Зеланд улс хилээ үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаагаа зарласан. Дөрөвдүгээр сарын 30-нд эхлэх сүүлчийн шатанд гадаадын иргэдийг тус улсад нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Дашрамд тодотгоход тус улсын  Лейборист намын тэргүүн хатагтай Жасинда Ардерн  2017 оноос тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.  Тэрбээр 1980 онд төрсөн. Харин 2018 онд  Ерөнхий сайд байхдаа охин  төрүүлсэн бөгөөд үүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхэд төрүүлсэн хоёр дахь тохиолдол хэмээн онцолж байв. Үүний өмнө Беназир Бхутто Пакистаны Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхэд төрүүлж байжээ. 

Эх сурвалж: ВВС болон бусад 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.