Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох сунгах хүчингүй болгох үйл ажиллагаанд хяналт тавих журам шинэчлэн батлагдлаа

2022-1-24
867
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар тушаалаар “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталлаа.
Тодруулбал, 2016 оноос хойш салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын баталсан тушаалаар зохицуулж байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ийнхүү шинэчлэн батлагдаж, нийтээр дагаж мөрдөхөөр болж байна.
Уг журамд салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах хугацаа, зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл, хяналт тавих зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан юм. Тухайлбал, Өмнө нь салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2 хүртэл жилийн хугацаагаар сунгадаг байсан. Тэгвэл шинэчлэн батлагдсан журмаар зөвшөөрлийн хугацааг хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилт, цар хүрээ, ажлын байр бий болгосон байдал зэргийг харгалзан 3 хүртэл жилээр, Засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээ, Монгол Улсад 10 жилээс доошгүй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан зэрэг нөхцөл, шаардлагыг харгалзан 5 хүртэл жилээр сунгах боломжтой боллоо.
Ингэснээр Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд олон тооны баримт бичиг бүрдүүлж жил бүр зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж буй нь үйлчилгээний чирэгдлийг багасгах чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 79 төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл, хүмүүнлэгийн 17, улс төрийн 2, боловсролын 17, халамжийн 12, эрүүл мэндийн 8, хөдөө аж ахуйн 3, байгаль, орчны 10, эдийн засгийн 10 салбар, төлөөлөгчийн газар ажиллаж байна.
 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.