Бээжингийн Олимптой холбоотой халдварын 72 тохиолдол илэрчээ

2022-1-24
644

 

Нэгдүгээр сарын 4-22-нд Бээжингийн өвлийн Олимпын наадамтай холбоотой “COVID-19” халдварын 72 тохиолдол бүртгэгдлээ гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос ням гарагт мэдээллээ. 

Тэдгээр тохиолдлын 39 нь нисэх буудалд, 33 нь хаалттай системийн хүрээнд хийсэн шинжилгээгээр илэрсэн байна. “Бээжин-2022” наадмыг зохион зохион байгуулагчдын мэдээлснээр, халдвар хаалттай менежментийн системд өргөн хүрээгээр тархаагүй бөгөөд тархалтыг хяналтад авчээ.

Бээжингийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны мэдэгдэлд дурдсанаар, нэгдүгээр сарын 4-22-нд наадамтай холбоотой 2586 хүн Хятадад ирсний 171 нь тамирчид, багийн төлөөлөгчид байжээ. Олимпын наадмын үеэр халдвараас сэргийлж, наадамд оролцогчид, арын албаны ажилтнуудын аюулгүй байдлыг хангахын тулд хаалттай менежментийн системийг хэрэгжүүлж байгаа юм.

“Бүрэн хаалттай системийг бий болгохын тулд хилийн чанадаас Олимпод оролцохоор ирэх хүмүүсийн нэвтрэх гол цэг болох Бээжингийн олон улсын нисэх буудалд тусгай зориулалтын гарц, талбай, зам, шугамуудыг байгуулсан” гэж наадмыг зохион байгуулах хорооны Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах албаны орлогч дарга Хуан Чунь мэдээлжээ.

Түүний тайлбарласнаар, дээр дурдсан зориулалтын хэсгүүдийг бусад бүсээс бүрэн тусгаарласан бөгөөд наадамд оролцох төлөөлөгчид бусад зорчигчидтой тааралдахгүй байхаар зохицуулжээ. Мөн хаалттай системд байгаа бүх хүн наадмын зориулалтын тээврийн хэрэгслээр зорчино гэдгийг нэмж тэрбээр хэлсэн байна.

“Омикрон” хувилбарын хувьд халдварлах чадвар өндөр тул наадмыг зохион байгуулах хороо “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээнүүдийг нарийвчлан тусгасан гарын авлагыг чандлан мөрдөхийг бүх оролцогчид уриалж байгаа юм. Үүнд вакцинд бүрэн хамрагдсан байх, амны хаалт зүүх /KN95, N95, FFP2 болон эдгээртэй эн тэнцэх стандарт бүхий хамгаалалттай/, бусадтай харилцахаас аль болох зайлсхийх зэрэг багтаж байна.

Гарын авлагад дурдсанаар, шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүст гүйцэтгэж буй үүргээ үргэлжлүүлэхийг хориглоно. Халдварын шинж тэмдэг илэрч байгаа хүмүүсийн хувьд зориулалтын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол шинж тэмдэггүй өвчтөнүүдэд тусгаарлах байранд байрлах шаардлага тавина. Тийнхүү шинж тэмдэг илрээгүй хүмүүс тусгаарлалтын хугацаагаа дууссаны дараа үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Батлагдсан тохиолдлуудын хувьд ч мөн эдгэрснийхээ дараа үүргээ гүйцэтгэх бөгөөд нэмэлт журмыг мөрдөх шаардлагатай байна.

“Бээжин-2022” Олимпын наадмыг зохион байгуулах хорооны зүгээс халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах арга хэмжээнүүддээ итгэл төгс байгаагаа илэрхийлжээ. “Хаалттай менежментийн системийг хэрэгжүүлж, “COVID-19”-ийн шинжилгээг өдөр бүр хийснээр эерэг тохиолдлуудыг эрт илрүүлж, тархалтыг зогсоож, нөхцөл байдлыг цаг тухай бүрд нь зохицуулах боломжтой” гэж Хуан Чунь ярьжээ. Мөн тэрбээр олон улсын туршилтын тэмцээнүүд, наадмын өмнөх хаалттай симтемийн туршилтын үеэр халдвар өргөн хүрээгээр тархаагүй бөгөөд дэгдэлтийг хяналтад авсан гэдгийг цохон тэмдэглэжээ. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.