Дэлхийн ШУ-д аавынхаа нэрийг мөнхөлсөн эрдэмтэн

2022-1-24
6420

Шинэ зүйл хоовгоныг нээсэн МУБИС-ийн МБУС-ийн Биологийн тэнхимийн багш, биологийн ухааны доктор Чулуунбатын Сувдцэцэг

Тэрбээр мөн аавынхаа нэрээр Дэлхийн шавжийн ангид шинэ зүйл бүртгүүлж амжсан нь бахархалтай. Багш Ч.Сувдцэцэг усны шавж судалдаг ба Хоовгоны баг (Insecta: Trichoptera)-ийн судалгааг нарийвчлан хийж АНУ-д магистрын зэрэг хамгаалсан юм. Магистрантурт суралцаж байхдаа Архангай аймгийн Цэнхэр сумын Нуурын хоолой гэдэг газраас усан дээр тэшиж гулгадаг зан төрхтэй шинэ зүйлийн хоовгоныг илрүүлэн тэмдэглэж Agrypnia (Agrypnetes) hayfordae Morse and Chuluunbat-2007 гэж нэрлэн шинжлэх ухаанд бүртгүүлжээ. Chuluunbat гэдэг нэр нь шинэ нээлт хийсэн Биологийн тэнхимийн багш, биологийн ухааны доктор Ч.Сувдцэцэгийн аавынх нь нэр юм.

Дэлхий дээр 5 зүйлийн тэшигч хоовгон байдаг бөгөөд эдгээр нь бүгд нуурт тархалттай юм. Тухайлбал, Thamastes dipterus Hagen, 1858; Baicalina reducta Martynov, 1924 зэрэг 2 зүйл нь ОХУ-ын Байгал нуурт тархдаг; Anomalopterygella chauviniana (Stein, 1874) зүйл нь өмнөд Европын Альпийн нуурт; Limnoecetis tanganicae Marlier, 1955 нь Африкийн Танганьика нуурт; Limnephilus hovsgolicus Morse, 1999 зүйл нь Монгол орны Хөвсгөл нуурт тус тус тархалттай юм. Хоовгоны зургаа дахь тэшигч Agrypnia (Agrypnetes) hayfordae Morse and Chuluunbat, 2007 зүйл нь мөн адил Архангай аймгийн нуурт тархаж байна. Энэ шинэ зүйл нь Архангай аймгийн Тэрхийн Цагаан нуурт бас тархаж байгааг сүүлийн үеийн судалгаагаар нэмж илрүүлжээ.

Мөн суралцаж байх хугацаандаа Клемсоны Их Сургуулийн шавжийн цуглуулгын санд хадгалагдаж буй АНУ-ын Аляска мужаас цуглуулсан дээжээс шинэ зүйл илрүүлж Manophylax alascensis Chuluunbat and Morse, 2010 хэмээн нэрлэж Монгол хүний нэрээр буюу өөрийн нэрээр шинжлэх ухаанд тэмдэглүүлжээ. Одоо энэхүү судалгаагаа мөн үргэлжлүүлсээр л явна.

Аавынхаа нэрээр шинэ нээлтээ нэрлэсэн залуу докторт баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье. 

Шинэ зүйл олдсон Архангай аймгийн Цэнхэр сумын Нуурын хоолой гэдэг газар

https://www.youtube.com/watch?v=8Q2SghkciQg

Бэлтгэсэн: Т.Энхтөгөлдөрбаясгалан

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.