Шоронгоос зугтсан "Исламын улс"-ын дайчид Сирид тулалдсаар байна

2022-1-24
1181

“Лалын улс”-ын дайчид курдуудын хяналтад байдаг шоронгоос хоригдлуудыг гаргахыг оролдсоны дараа Сирийн зүүн хойд нутагт ширүүн тулаан эхэлжээ.

Хасака хотод пүрэв гарагаас эхлэн Курдын цэргүүд АНУ-ын агаарын хүчний дэмжлэгтэйгээр исламистуудтай тулалдаж байна. Цэргийнхэн шоронг бүсэлж, ойр орчмын хорооллыг хяналтандаа авахын төлөө тэмцэж байгаа бол харин  нутгийн иргэд гэр орноо орхин дүрвэж байна.

Гвайран шоронд хийсэн халдлага нь тус бүлэглэлийн бараг гурван жилийн өмнө Сирид ялагдсанаас хойшхи хамгийн том довтолгооны нэг юм.

Лондонд төвтэй Сирийн Хүний эрхийн  байгууллагын мэдээлснээр, хэт их ачаалалтай тус байгууламжид Лалын улсын 3500 сэжигтэн, тэр дундаа тус бүлэглэлийн зарим удирдагчид  хоригдож байжээ. Хэдэн зуун жихадистыг аль хэдийн эргүүлэн баривчилсан ч зарим нь оргон зайлсан хэвээр байна.

Сирийн хяналтын төвийн мэдээлснээр, мөргөлдөөний үеэр Курдын 28 цэрэг, таван энгийн иргэн, Исламын бүлэглэлийн 58 гишүүн амь үрэгджээ.

Урд өдөр нь тус бүлэглэл шорон руу халдлага үйлдэж олон дэмжигчдээ сулласан тухай мэдээлсэн видео бичлэгийг нийтэлсэн юм. Бичлэгээс харвал дайчид хэд хэдэн хүнийг барьцаалсан байх магадлалтай байгаа юм. 

"Исламын улс"-ын дайчид болон тэдний эхнэрүүд Сирийн шоронгоос бөөнөөрөө оргох  яг ийм хувилбарыг олон жилийн турш хүлээж байсан юм.

Британийн харъяат хоёр жихад Эль-Шафи Эльшейх, Александра Коти нар шоронгоос өгсөн ярилцлагадаа тэсрэх бодисоор дүүргэсэн хогийн машины ачаар шоронгоос хэрхэн мултрах тухай төсөөлж байснаа ярьжээ. 

Одоо Сирийн зүүн хойд хэсэгт болж буй халдлагын үеэр жихадистууд шорон руу нэвтрэхийн тулд түлшний машин ашигласан байж магадгүй юм.

Энэ нь Исламын бүлэглэл  оргон зайлах оролдлого хийсэн анхны тохиолдол биш бөгөөд  хамгийн сүүлд 2019 онд Дерик хотод болж байв. 

Их Британийн иргэд болон Европын бусад жихадистууд энэ шоронд хоригдож байгаа юм. Мөн Исламын  дайчдын эхнэрүүд  нөхрүүдийгээ шоронгоос зугтаж чадна, тэгээд  эргэн нийлнэ гэж найдаж байгаагаа хэлжээ.

Жихадистуудын энэ халдлага нь хэдийгээр тус бүлэглэлийн хүч салж сарниж хүчгүй болсон ч аюул заналхийлэл хэвээр бөгөөд томоохон тулаан хийх боломжтой гэдгийг сануулж байна.

Эх сурвалж: ВВС






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.