Архангай аймгийн Ихтамир суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тодруулбал, Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн “Хатавч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 95 км, сумын төвөөс баруун урд зүгт 73 км-т, Ө-47°11’24.0”, У-100°25’12.0”/ 01.22-ны өдрийн 15:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:55 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.