Вакцины нэмэлт тун эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өндөр хувиар сэргийлж байна

2022-1-23
2500

“COVID-19”-ийн вакцины нэмэлт тун “омикрон” хувилбараар халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс 90 хувиар сэргийлж байна гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлжээ.

Тус төв АНУ даяар анагаах ухааны хүрээлэнгүүдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн “Pfizer”, “Moderna” компанийн вакцины нэмэлт тунгийн үр дүнгийн талаар судалсан байна.

Ингэхэд тэдгээр вакцины хоёр тун “дельта” хувилбарын тархалтын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс 81 хувиар хамгаалж байсан бол “омикрон” хувилбар давамгайлан тархах үед энэ үзүүлэлт 57 хувьд хүрч буурчээ.

Харин нэмэлт тунг тариулснаар вакцины үр дүн “дельта” хувилбарын давлагааны үед 94 хувьд, “омикрон” хувилбарын тархалтын үед 90 хувьд хүрч тус тус өссөн байна.

Мөн вакцинд хамрагдаагүй 50-64 насны иргэдийн “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх магадлал вакцинд бүрэн хамрагдаж, нэмэлт тунг тариулсан хүмүүсийнхээс 44 дахин өндөр байжээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Рошель Валеньский энэхүү судалгааны үр дүн нь нэмэлт тун хүмүүсийг хүндээр өвчлөхөөс өндөр хувьтай сэргийлж байгааг харуулж буй цохон тэмдэглээд, нэмэлт тунд хамрагдах боломжтой хүн бүрд вакцин хийлгэхийг уриалсан байна. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.