Bloomberg: Ши Жиньпин Олимпийн наадмын үеэр Украин руу довтлохгүй байхыг Путинээс гуйж болох юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас 2022 оны өвөл болох Бээжингийн Олимпийн үеэр Украин руу довтлохгүй байхыг хүсч магадгүй байна. Блүүмберг энэ талаар Бээжингийн дипломатчаас иш татан бичжээ.
Түүний хэлснээр, Хятадын удирдагч засгийн эрхэнд гурав дахь удаагаа сонгогдохын өмнөхөн эх орондоо эрх мэдлээ бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ Олимпийн наадмаас долоо хоногийн өмнө эхэлж, Паралимпийн наадмаас долоо хоногийн дараа буюу энэ оны нэгдүгээр сарын 28-наас гуравдугаар сарын 20-нд дуусгавар болох НҮБ-ын уламжлалт эвлэрлийн тогтоолыг хүндэтгэхийн чухлыг Хятадын ГХЯ онцлон тэмдэглэжээ.
Тус агентлаг цэргийн шинжээчдийн иш татан мэдээлснээр, эвлэрэл дуусах үеэр Украинд гэсгээх үе эхлэх бөгөөд иймээс "Оросын түрэмгийлэл"-ээс урьдчилан сэргийлэх ёстой гэж анхааруулж байгаа юм.
Бээжингийн олимп хоёрдугаар сарын 4-20-ны хооронд, паралимп гуравдугаар сарын 4-13-ны хооронд болно.
Ши Жиньпин Путиныг спортын энэ баярт урьсан, Оросын ерөнхийлөгч хоёрдугаар сарын 4-нд болох нээлтийн ёслолд оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдээд буй.
Сүүлийн саруудад барууны орнууд Украинд Оросууд түрэмгийлэх аюулын талаар мэдэгдэл хийх болсон.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ орос хэлээр ярьдаг хүн амыг хамгаалах нэрийдлээр Харьков гэх мэт түүхэн хүчтэй холбоотой байсан бүс нутгуудад халдаж магадгүй гэж мэдэгджээ. Харин Москва аливаа түрэмгий төлөвлөгөөг үгүйсгэсээр байгаа юм.