ТОЙМ:Ерөнхий сайд  хариуцлагыг танхимаасаа  эхэлж, элчин сайдын албанд эмэгтэйчүүд давамгайлав  

2022-1-23
1187

 УИХ-намрын чуулган хугацаанаасаа өмнө өндөрлөв

УИХ намрын ээлжит чуулган энэ сарын 18-нд өндөрлөлөө. УИХ-ын гишүүдийн дунд коронавирусын халдвар их байгаатай холбоотойгоор ийнхүү хугацаанаасаа өмнө завсарлаж байна хэмээн тайлбарлав.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ 75 өдөр чуулж, байнгын хороод 97 удаа, дэд хороо 5, түр хороо 9 удаа хуралдсаныг онцлов. Мөн энэ хгуацаанд  нийт 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Намрын ээлжит чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх чухал алхам хийн, 16 анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга, олон улсын 5 гэрээ, хэлэлцээр соёрхон баталжээ. Түүнчлэн УИХ-ын 39 тогтоол баталсныг дурдлаа.

Г.Занданшатар “Намрын чуулганы хугацаанд баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, парламентын хөгжлийн шинэ шатыг эхлүүллээ.  Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа. Энэ хуулиар 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод байлгаж, ямагт шинэчилж байхаар хуульчилсан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд, хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлж буй юм.

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлоод байна.

Элчин сайдууд томилогдов

Элчин сайдын томилгоог үндсэндээ гурван субъект дамжин шийдвэрлэдэг. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын таалалд нийцэж байж Элчин сайдаар томилогдох "виз" даруулдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн, гурван сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлсний дагуу хэлэлцэж дэмжив. Шинээр томилогдох гурван Элчин сайдын хоёр нь Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан туршлагатай бол нэг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байв.

Ингээд УИХ-ын гишүүдийн дэмжснээр:

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилов.

-Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус шинээр томиллоо.

Ерөнхий сайд танхимдаа хариуцлага тооцож, Н.Уртнасанг  чөлөөлөв

Даваа гарагт /2022.01.17/Засгийн газар ээлжит  бусаар хуралдаж БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Тодруулбал түүнтэй хамт дэд сайд  Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг ч мөн чөлөөлсөн байна. Энэ өвөл Улаанбаатарын утаа урьд урьдынхаас ихэссэн ч ажил хариуцсан сайд дарга нар дорвитой арга хэмжээ авч чадаагүй юм.  

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон эрх мэдлийн дагуу Ерөнхий сайд танхимынхаа сайд нартай хариуцлага тооцож эхэлж байгаа нь энэ. Мөн түүнчлэн нийслэлийн холбогдох албан хаагчдад арга хэмжээ авахыг Улаанбаатарын хотын захирагч Д.Сумъяабазарт даалгасны дагуу Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов

УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилж байгаагаа Ерөнхий сайд танилцуулж, шинээр томилогдож буй сайд тангараг өргөв.

Тэр2015 оноос эхлэн Засгийн газрын түвшинд ажиллаж эхэлсэн бөгөөд Шадар сайдын зөвлөх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын гишүүний зөвлөх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга зэрэг албан тушаалыг нэгээс хоёр жилийн хугацаанд хашжээ.

Тэрбээр сайдын ажлаа хүлээж аваад  сайжруулсан түлшний баруун зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж,  хийхээр төлөвлөж байгаа ажлаа мэдээлж амжлаа.

Долоо хоногийн томилгоо, халаа сэлгээ

Улирч буй долоо хоног улс төрийн хүрээнд халаа сэлгээ, үүнийгээ дагаад томилгоо олонтой байлаа.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны болон шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдын томилгоог хэлэлцсэн. Энд дэмжигдсэн Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар  томилов. Тэрбээр урьд нь  МАН-ын НАМЗХ-ны дэд дарга болон Сангийн яамны газрын даргаар ажиллаж байв.

Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар томилов. С.Наранцогт МУИС, Сөүлийн их сургуулийг тус тус төгссөн, физикч, математикч, доктор (PhD) юм.

Б.Баасандоржийг МХЕГ, Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар томилов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2022.01.19/ төрийн захиргааны албан тушаалын хэд хэдэн томилгоо хийсэн. Үүнд: МХЕГ-ын дарга Т.Гантулгыг чөлөөлж оронд нь  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилсон байна.  Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзоригийг, ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг  сэлгэн томилсон юм.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж нь 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр.  Төрийн албанд 20 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

ШӨХТГ-ын дарга Т.Гантулга 2020 онд МХЕГ-ын даргаар томилогдсон. Тэрбээр 1985-1990 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүх нийгмийн багш мэргэжлээр төгссөн.

Б.Ганзориг, Б.Цэцэгсайхан нарыг ажлаас нь чөлөөлөв

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас эхэлсэн улс төрийн хариуцлага  тооцох ажиллагаа үргэлжилж Засгийн газрын хуралдаанаар  төрийн захиргааны зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч  Б.Ганзоригийг  шүлхий өвчний дэгдэлтийг хязгаарлах, малын вакцинжуулах ажлыг хангалтгүй хийсэн гэж үзсэн  бол  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг  цар тахлын үед эмийн татан авалтын зохицуулалтад  хариуцлагагүй ажилласан гэсэн үндэслэлээр  албан тушаалаас нь огцруулсан байна.

Эрээнээс бараа татан авалт эрчимжиж, тээврийн үнийн хөөс хагарав

Эрээний боомт дээр гацаад байгаа 900 чингэдэг ачааг татан авах ажил урагштай байна. Өнгөрсөн хугацаанд 500 шахам чингэлэг ачааг  татан аваад байгаа бөгөөд үлдсэн ачааг  ирэх долоо хоногт татан авч дуусгахаар төлөвлөж байна.

 Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг нээснээс хойш ачаа тээврийн зардал 2.5-3.5 сая төгрөг болж буурчээ. Ачаа тээврийн үнийн тухайд 2.5-3.5 сая төгрөг буюу хуучин үнэ рүү илүү ойртож байгаа юм.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.