55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ

2022-1-22
796

Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль нь тусгай хэрэгцээ шаарддлагатай хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсрол олгох, амьдрах ухаанд сургаж бие даасан амьдрал хөдөлмөрт бэлтгэх зорилготой сургалтын үйл ажиллагаа явуулдаг.

2021-2022 оны хичээлийн жилд бага ангид 229 сурагч, дунд ангид 232 сурагч, ахлах анги 39 нийт сурагч 500 гаруй сурагч суралцаж байна.

 Сурагчдынхаа эцэг эхчүүдийн ачааллыг хөнгөлөх, өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус сургуулийн  дэргэд өдөр өнжүүлэх төв ажилладаг бөгөөд зөвхөн өөрийн сургуулийн сурагчдыг хүлээн авдаг юм байна.

Тус төв нь 2 үндсэн багш 2 туслах багш 25-30 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг. Өдөр өнжүүлэх төвд оюун ухааны бэрхшээлтэй болон, аутизм, дауны хам шинж, саа саажилттай сурагчид хамрагддаг.

 Эцэг эхчүүд ажилд явахаас өмнө хүүхдээ тус төвд хүргэж өгч ажил тарсны дараа хүүхдээ авдаг. Тус төвд хамрагдсанаар хүүхэд гэртээ байгаа юм шиг орчинд хооллож, амарч, гэрийн даалгавраа хийж, мөн хөгжүүлэх сургалтанд хамрагддаг байна.

Өдөр өнжүүлэх төвд хамрагддаг хүүхдүүдийг илүү тав тухтай орчинд өдрийг өнгөрүүлэх, сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын төлөөлөгч, ”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Ү.Оюунзул нийгмийн хариуцлагын хүрээнд хувиасаа 5 сая төгрөгний  хандив өгсөн байна. Цаг үеийн хүнд хэцүү байдлаас хамаарч бараа материалын хомсдол, үнийн хэт хөөрөгдөл байсан хэдий ч өдөр өнжүүлэх төвийн багш нар, зарим ажилчид нөөц бололцоогоо ашиглан тохижилт, өнгөний зохицол, материалын чанар гэх зүйлүүд дээр онцгой анхаарч ажилласны дүнд тухлаг сайхан унтлагын өрөө, тоглоомын өрөө, үдийн цайны өрөөтэй болжээ.

Тус сургуулийн захирал, МУГБ Ч. Ганбилэг НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулд хандан тусгай хэрэгцээт хүүхдүүдийн таатай орчин бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлж, сурагчдын бүтээлийн дээжээс дурсгал болгон гардуулан өглөө.

Цаашид НИТХ-ын төлөөлөгч, ”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Ү.Оюунзул Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, багш нарт “Мод, бут, сөөг үрслүүлэх арга” сэдвээр сургалт явуулах, 2022 оны хавар тус хамт олныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, сургуулийн нэрэмжит төгөлтэй болгох санал тавьсныг сургуулийн захиргаа, хамт олон  баяртайгаар хүлээн авлаа.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.