Улсын хэмжээнд сүүлийн хоногт коронавируст халдварын 2656 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 1506 нь Улаанбаатар хотод, 1150 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн олон буюу 204, Орхон аймагт 159 тохиолдол илэрсэн байна.
Эмнэлэгт 10547 хүн хэвтэн эмчлүүлж байгаас хүүхэд 1558, жирэмсэн эмэгтэй 821 байна. Биеийн байдлын хувьд 3444 хүн хөнгөн, 6131 нь хүндэвтэр, 879 нь хүнд, 93 хүний бие маш хүнд байна. Коронавирусний халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдөөд, гэрийн хяналтад 50640 хүн байгаа аж.