Хойд Солонгосын арми хэт хүчирхэгжих нь юунд хүргэх вэ

2022-1-22
4274

-АНУ-БНСУ Хойд Солонгостой дайтах тактикаа шинэчилж байна -

68 жилийн өмнөх дайн, одоогийн нөхцөл байдал

Солонгосын хойг бол Дэлхийн II дайны үеийн нөхцөл байдлыг хэвээр хадгалж буй, одоогийн хэллэгээр бол хамгийн “халуун цэг” юм. 1945 онд Их гүрнүүдийн ашиг сонирхлын дагуу 38 дугаар өргөргөөр хуваагдсан БНСУ, БНАСАУ хэдий нэг үндэстэн ч Хойд Солонгос “Урвагч Ли Сын Ман хил давсны хариу” хэмээн 1950 онд дайн эхлүүлж, гурван жил ширүүн байлдсан юм. АНУ, НҮБ-ын цэрэг БНСУ-ыг дэмжин цэргээ оруулахад болгоомжтойгоор ажиглаж байсан БНХАУ америкчууд 1950 оны аравдугаар сарын 8-ны өдөр БНАСАУ-ын хилийг давуулахад дайнд татагдан орсон байдаг. Үүний өмнөхөн Мао Зэдун И.Сталинд "Хэрвээ АНУ Солонгосын хойгийг бүхэлд нь эзэлбэл, удалгүй Хятадад дайн зарлана гэдэгт бэлэн байхаас өөр аргагүй" гэж хэлсэн байдаг. Түүхэнд “Солонгосын” хэмээх тодотголтой бичигдсэн энэхүү дайн 1953 оны долдугаар сарын 27-нд түр зогссон бөгөөд дайны байдал одоо хүртэл хэвээрээ байгаа. Талууд эвлэрлийн бус “Гал зогсоох тухай гэрээ” л байгуулсны дээр Өмнөд Солонгос уг гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан тул Өмнөдийн эвслийн өмнөөс АНУ-ын армийн генерал Кларк гарын үсэг зурсан. Гурван жилийн хугацаанд БНСУ сая орчим, БНАСАУ сая гаруй хүнээ алдсан бол АНУ 54 246, БНХАУ 390 000 (Сая гаруй хүнээ алдсан гэдэг албан бус мэдээлэл бий) хүнээ алдаж хохирсон байдаг.

Одоогийн нөхцөл байдал

Ким Жон Ун 2021 оны оны сүүлчийн мөчид ард түмэндээ дэвшүүлсэн мэндчилгээндээ “Армиа хамгийн хүчирхэг болгох” амлалт өгч, улмаар шинэ оны эхний хоёр долоо хоногт багтаан нэг нь нөгөөгөөсөө илүү хүчтэй гурван ч пуужинг амжилттай туршсан. Тэднийг ийнхүү хүчирхэгжихийг мэдэж байсан гэлтэй АНУ, БНСУ хойд солонгосчуудтай дайн эхлүүлсэн тохиолдолд байлдах тактикаа шинэчлэн сайжруулахаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тохирсон юм.  

 БНСУ-ын Хоёр Солонгосыг нэгтгэх асуудал эрхэлсэн яамнаас “Хойд Солонгост үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа зогсоохгүй. Дайн болсон ч хүмүүнлэгийн асуудал тусдаа” гэж мэдэгдэж буй ч өнгөрсөн баасан гаригт АНУ Хойд Солонгост хатуу хориг тавьсан нь байдлыг хурцатгаад байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 5-нд БНАСАУ баллистик пуужин амжилттай туршсаны дараа “1953 оны гал зогсоох гэрээг бүр мөсөн эвлэрэх гэрээ болгоод дуусгах” санаагаа дахин, дахин ил тодоор илэрхийлсэн нь Сөүл маш түгшүүртэй байгааг илтгэсэн. Дайсагнагч улсуудын хүчний тэнцвэр алдагдах тусам  дайтах магадлал нэмэгддэг. Дайтсан тохиолдолд ерөнхий удирдлага АНУ-ын гарт байх тул үнэндээ дайн, хийх, хийхгүйг БНСУ шийдэхгүй, Мүн Жэ Инээс шалтгаалахгүй. Тийм учраас л Мүн Жэ Ин сандарсан гэж зарим хэвлэлд бичжээ.  

Гол нь, БНАСАУ урьд өмнөхтэйгөө харьцуулшгүй өндөр хүчин чадалтай пуужингууд зохион бүтээсэн нь нэгэнт тодорхой болсон тул Пеньяны гол бай болох АНУ олшруулахаас нь өмнө шийдвэртэй арга хэмжээ авч мэднэ гэх айдас дээр дүгнэлт хийсэн байна. БНАСАУ-аас гадна БНСУ, АНУ, Япон, Тайвань зэрэг улсууд татагдан орох магадлалтай тул талууд яаран шийдвэр гаргахгүй нь тодорхой. Гэсэн ч хэвлэлүүдэд БНСУ-АНУ, БНАСАУ-ын цэргийн хүчийг тооцоолсон мэдээллүүд гараад ирсэн байна.                  

Солонгосын хойгт дайн дэгдсэн тохиолдолд дайсагнагч талууд (Хоёр Солонгос,+АНУ, магадгүй Япон) хэдий хэмжээний хохирол амсах талаар судлаач Ф.Ш.Гадигийн хийсэн таамаглал Thediplomat.com цахим сэтгүүлд гарсныг эцэст нь хүргэе. Тэрээр “Солонгосын хойгийн дайнд хамгийн гэнэтийн өөрчлөлт авчрах боломжтой хүчин зүйлсийг бүгдийг нь тооцоолохыг хичээсэн” хэмээн өмнөтгөлдөө дурьджээ.

Дайн болбол цөмийн дайн болно

Таамагт аль тал нь ялахыг чухалчлалгүй, хохирлын хэмжээг тооцохыг урьдал болгосон нь дайнаас зайлсхийх агуулгатай харагдаж байгаа юм.

Тухайлбал, БНАСАУ Сөүлийг эхлээд бөмбөгдвөл дайн эхэлснээс хойш 48 цагийн дотор л амиа алдагсдын тоо 100 мянгад хүрнэ. Үй олноор хөнөөх зэвсэг ашиглахгүй байсан ч энэ хэмжээний хохирол учруулна. АНУ-ын Батлан хамгаалах яамны гаргасан тооцоогоор бол Солонгосын II дайн эхэлбэл эхний 90 хоногт БНСУ, АНУ-ын армийн 200-300 мянган цэрэг офицер, энгийн номхон хэдэн зуун мянган иргэн амиа алдах ажээ.  

Нөгөө талаар, АНУ, БНСУ-ын цэргүүд Хойд Солонгосын цөмийн объектуудыг устгах нь зайлшгүй. Энэ тохиолдолд Ким Чен Уны цэргүүд цөмийн зэвсэг хэрэглэх нь тодорхой аж.

БНАСАУ түрүүлж довтлох магадлал бага гэдгийг Ф.Ш.Гади нийтлэлийнхээ эхэнд онцгойлон дурджээ. БНХАУ-БНАСАУ-ын хооронд харилцан туслалцах гэрээ бий. Гэвч Пхеньян гэнэтийн цохилт өгөх давуу талаа ашигласан тохиолдолд Бээжин тусламж үзүүлж чадахгүйд хүрнэ. Харин АНУ, БНСУ-ын хувьд дайсныхаа цөмийн объектуудад цохилт өгөх нь зайлшгүй гэнэ.

Хойд Солонгосын арми 1.2 сая /Globalfirepower.com 2021/ цэрэг албан хаагчдын бүрэлдэхүүнтэй. Ким Жон Ун тэднээсээ эхний ээлжинд 700 мянган хуурай замын цэрэг, 8000 артиллерийн зэвсэг, 2000 танк (5895 танктай), 300 сөнөөгч болон бөмбөгдөгч онгоц, 200 (460) хөлөг онгоц, 20 (35) шумбагч онгоцыг БНСУ-ын эсрэг хөдөлгөх боломжтой. Дурдсан бүх хүч үэвсэггүй бүсээс 100 миль зайтай байрлах учир маш хурдан хугацаанд хил давах боломжтой аж. Хойд Солонгосын цэргүүдийн гол зорилго нь Сөүлийг нэн даруй эзэлж авах явдал байх болно. Бүхэлд нь биш юм аа гэхэд ядаж нэг хэсгийг нь л авахад Ким Жон Ун цэрэг нь өмнөдөд ялалт байгуулсан талаар суртал ухуулга хийж, дараа, дараагийн довтолгооноо амжилттай явуулах цэнэгийг олж авах ач холбогдолтой. Гэвч Сөүлийн төлөөх энэ дайн орчин үеийн цэрэг армийн түүхэнд бичигдэх хүнд хүчир тулаан болно гэдэг нь маргаангүй гэнэ. Сөүлийг эзэлж авахын тулд Ким Жон Уны цэргүүд 75 милийн өргөнтэй фронт нээж, Чорвон, Кэсон-Мунсан, Кумва чиглэлээр давшина.  Мэдээж байж болох хамгийн дээд хурдаараа давшихыг оролдох нь лавтай ч БНСУ-ын арми үүнийг нь мэдэж, давшилтын дагуу хориглон тулалдвал 75 милийн өргөнтэй энэ хонгил хойд солонгосчуудын хувьд “үхлийн хавх” болж хувирах гэнэ.

Хойд Солонгост алсын тусгалтай, 170, 122, 240, 300 мм-ийн диаметртай Коксан их бууг багтаасан 500 гаруй артиллерийн цогцолбор бий. Пеньян энэхүү зэвсгээр БНСУ, АНУ-ын дайралтыг эсэргүүцэхээс гадна энгийн иргэд олноор сурьшсан аж үйлдвэр, эдийн засгийн бүсүүд рүү цохилт өгөх магадлал өндөр.         

Хойд Солонгосын нисэх хүчнийг БНСУ, АНУ-ын нисэх хүчинтэй өрсөлдөхөд хэцүү ч хэрвээ тэд зарин, иприт зэрэг химийн хорт бодис ашиглавал хохирлын хэмжээ үлэмж ихсэхийг Ф.Гади онцлон тэмдэглэжээ. Химийн зэвсгийн сэтгэлзүйд үзүүлэх нөлөө үлэмж их. Тиймээс хэрвээ Сөүлийг химийн зэвсгээр довтолбол БНСУ, АНУ-ын арми тогтоон барихад мэш төвөгтэй болно гэж тэрээр дүгнэсэн байна. Хойд Солонгосын армид химийн зэвсэгтэй 150 хошуу байгаа бөгөөд Сөүл болон Токио, Ази Номхон далайн бүс дэх АНУ-ын цэргийн баазууд руу харвах бололцоо байгаа аж. Гэхдээ онгоцуудын ихэнх нь он хуучинтай учраас тэднийг ТХААД системийн тусламжтайгаар замд нь устгах боломжтой гэдгийг тэрээр мөн онцлон тэмдэглэжээ.  

Хойд Солонгост мөн тусгай үүрэг гүйцэтгэх чадвартай 100 мянган цэрэг байгаа бөгөөд тэднийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулах чиглэлээр бэлтгэжээ. Эдгээр цэргүүд өмнөдийн нутагт орсон даруйдаа дэд бүтцийн байгууламжийг эвдлэн сүйтгэх ажил хийх гэнэ. БНАСАУ түрүүлж довтолсон тохиолдолд асар их хүч хаяж, гэнэдүүлсэн давуу талаа ашиглан эхний үед амжилттай урагшилна. Харин дараа нь эрч нь буурч ухарлаа гэхэд аль болох их зүйл эвдлэн сүйтгэсэн байх нь энэ ангийн зорилго гэнэ.

БНАСАУ түрүүлж довтлон дайн эхэлсэн тохиолдолд амь үрэгдэгсдийн тоо 48 цагийн дотор хэдэн арван мянга, 72 цагийн дотор 100 мянгад хүрэх магадлалтай ажээ. Ким Чен Уны цэргүүд Сөүл рүү орж амжих л юм бол хотын дотор гудамж бүрийн төлөөх дайн өрнөж, амиа алдсан энгийн иргэдийн тоо үлэмж нэмэгдэх юм байна.

 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.