НӨАТ-ын тухай хуулийн дагуу улирал бүр иргэдэд хоёр хувийн буцаан олголт өгдөг. Тэгвэл 2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан олгоно гэдгийг албаныхан мэдээллээ.
Энэ удаагийн НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгох аж.
Мөн НӨАТ-ын буцаан олголтоор хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломжтой. Тодруулбал 56 мянган иргэн хөрөнгөд ногдох (галт зэвсэг, автомашин, үл хөдлөх, газар) татвар болох 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломжтой байна.
НӨАТ-ын буцаан олголтоороо шимтгэлгүй, хялбар аргаар хөрөнгийн татвараа еbarimt дээрээ нэмэх боломжтой аж.